Кока коланы ашиг тус ба сөрөг нөлөө

//Кока коланы ашиг тус ба сөрөг нөлөө

Кока коланы ашиг тус ба сөрөг нөлөө

zurag13Хор уршиг:

Хэрвээ та Кола Коланыхаа хэрэглээг багасгахгүй уусаар л байвал таны яс, тархи, мэдрэлийн систем, зүрх, элэг, бөөр, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, давсаг, нойр булчирхай, арьс бүр нүдэнд хүртэл сөргөөр нөлөөлж, гэмтээх аюултай байна. Мөн кока коланы чихэрлэг, кофейн агуулсан зөөлөн амтанд хүмүүс ихээр орсон учир хориглох хүслээ барьж дийлдэггүй аж. Энэ ундаа маш хүчиллэг орчинтой рН 2,5. Уусны дараа цус огцом хүчиллэгжиж, эритроцидууд гэмтэнэ.

Коланы найрлагад эрүүл мэндэд маш хортой лимоны хүчил, хиймэл амт оруулагч, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч, орто фосфорын хүчил ордог. Эдгээр ундааг хүүхдэд өгч огт болохгүй. Туршилтаар кока коланд хүний шүдийг хийж долоо хонуулахад үлдэгдэлгүй уусч алга болжээ. Үүнээс колаг хэрэглэхэд шүд, ясны кальци угаагдан бөөрөнд чулуу болж үлдэнэ гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Түүгээр ч барахгүй ясны сийрэгжилт, хорт хавдар, сэтгэл гутрал, шүдний өвчин, ядаргаа зэрэг өвчний эхлэлийг тавих гол хүчин зүйл болсоор байна.

Ашиг тус:

АНУ-д замын цагдаа нар хоёр лааз кола тогтмол авч явдаг бөгөөд учир нь ослын дараа зам дээр үлдсэн цусыг маш амархан арилгаж болдог гэнэ.

Бохирдсон хувцсаа угаахдаа угаалгын машиндаа вокоо нэг лааз колатай хийгээрэй. Кола  толбонуудыг дор нь арилгана.

Машиныхаа моторыг колагаар угаагаарай, зэвийг нь хайлуулна.

Ус буцалгагчны доторх шохойг  мөн колагаар угааж арилгана.

Blood-mn-c

2016-10-17T22:46:28+00:00 2016 оны 06-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment