Кимчи

Кимчи

  1. zurag39Байцаагаа угаагаад, навчаар нь салгана. Харлаж, хатсан хэсгүүдийг нэг бүрчлэн авах хэрэгтэй. Дараа нь байцаагаа алган дээрээ тавиад, усыг нь шувтарч, аль болох усгүй болгооорой. Байцаагаа тал тал тийш 3 орчим см хэмжээтэй дөрвөлжингөөр зүсээд, том таваг дээр тавина. Дээрээс нь далайн цэвэр, эсвэл иоджуулаагүй давс цацаж өгнө. Ингээд давсалсан байцаагаа хөргөгчинд хийж, 12-14 цаг байлгана. Энэ хугацаанд иоджуулаагүй давс нь байцаанаас ялгарах шүүстэй холилдож, сайхан амтыг бий болгодог.
  2. Сонгино, сармис, цагаан гаа, лууван зэргийг том ууранд хийж байгаад сайтар нухна.
  3. Хөргөгчиндөө 12-14 цаг байлгасан давсалсан байцаагаа гаргаж ирээд давстай шүүсийг нь асгана. Байцай их зөөлөрсөн байх учиртай. Ингээд байцаагаа бусад ногоо, амтлагчуудтайгаа нийлүүлнэ.
  4. Дээрээс нь сесаме үр, элсэн чихэр, нунтаг улаан чинжүү, Солонгос кимчиний соус нэмж хутгана. Амталж үзээд, хүсвэл нунтаг улаан чинжүү болон бусад амтлагч нэмж болно. Нунтаг чинжүүний орцыг халуун чанараас нь шалтгаалж, дараах хэмжээнүүдийн аль нэгээр хийнэ:

  • Зөөлөн 4 халбага
  • Халуун 6 халбага
  • Хэт халуун 8 халбага
  1. Амтыг нь тааруулж, хангалттай хутгаж чадсан бол кимчигээ тагтай саванд хийгээд, хөргөгч юм уу хуурай сэрүүн өрөөнд 2-3 өдөр байлгасныхаа дараа хэрэглэвэл зохимжтой. Энэ хугацаанд кимчинд орсон байцаа болон бусад ногоонууд исэлдэж, шаардлагатай амтыг гаргадаг байна. Кимчиг дунджаар 6 долоо хоног хадгалдаг.
2016-10-17T22:46:37+00:00 2016 оны 03-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment