2 кг кимчинд орох орцын хэмжээ:
- Байцаа – 1-1,5 кг
- Цагаан манжин – 250 гр
- Улаан чинжүүний нунтаг – 3- 3.5 гр
- Сармис – 1 халбага ( амтлагчны халбаганы том хэсэг )
- Цагаан гаа – бага зэрэг ( их хийвэл гашуун болно )
- Элсэн чихэр – 1 халбага ( амтлагчны халбаганы том хэсэг )
- Эгчот – 30 гр ( амтлагчны аяганы хэмжээгээр )
- Ногоон сонгино – 3 ш ( их ч байж болно )
- Амтлагчуудын хэмжээ: Сармис – 1 халбага, Цагаан гаа – бага зэрэг, Элсэн чихэр – 1 халбага
- Улаан чинжүүний нунтаг : Улаан чинжүүний нунтаг – 3- 3.5 гр
- Эгчот буюу загасны тос – 30 гр (амтлагчны аяганы хэмжээгээр)
Хийх арга:
- Байцаагаа хүйтэн усаар угаагаад давсална. Давслахдаа – том ширхэгтэй, байгалийн давс байвал сайн. Байцааныхаа навч болгоны завсар давсаа хийгээд, байцаагаа хүйтэн усанд далд ортол нь хийж 12 цаг орчим тавина. 6-7 цаг болоод эргүүлнэ.
- Доод хэсэг дэх байцаагаа дээд талд нь гаргаж, дээд хэсэг дэх байцаагаа доош оруулж хольж тавина. Давстай усанд хийж хонуулаад өглөө нь уснаас гаргаж авбал болно.
- Давстай уснаас гаргаж авсан байцаагаа хүйтэн усаар олон дахин зайлсаны дараа усыг нь сайн шавха
- Амтлагчаа бэлтгэх : Цагаан манжингаа хэрчинэ. Цагаан манжинг босоо ширхэгээр нь хэрчинэ.
- Цагаан манжинг хэрчих. Цагаан манжинг нарийн ширхэгтэйгээр хэрчинэ. Ногоон сонгиноо хэрчихэд бэлтгэнэ. Сонгиныхоо толгойг ташуулдаж хэрчинэ. Сонгиныхоо үлдсэн хэсгийг 2-3 см урттайгаар хэрчинэ
- Хэрчсэн цагаан манжин, Хэрчсэн ногоон сонгино. Орох амтлагчууд: цагаан гаа – бага зэрэг, нухсан сармис, элсэн чихэр, давсалсан жижиг загас ( Монголын нөхцөлд хийхгүй байсан ч болно.)
- Хэрчсэн цагаан манжин, ногоон сонгино дээрээ бүх амтлагчаа хийгээд сайн холино. Хольсон амтлагчаа байцааныхаа навч болгоны завсар түрхэж өгнө. Хольсон амтлагчаа байцааныхаа навч болгоны завсар түрхэж өгнө.
- Хамгийн гадна талын навчаар нь орооно. Цэвэрхэн саванд савлана. Савласан кимчигээ нэг хоног ил байлгаад маргаашнаас нь хөргөгчид хийж тавина
Leave A Comment