Кимчитэй шөл

//Кимчитэй шөл

Кимчитэй шөл

Орц: 4 хүнKimchi-Jjigae

  • Үхрийн хавирга 300 гр
  • Сонгино 1 ш
  • Сармис 4 хумс
  • Шар буурцагын /соевы/ цуу
  • Бяслаг /сыр/ 100 гр
  • Дүфү 100 гр
  • Кимчи
  • Хар перец, давс

Хийх арга:

  1. Үхрийн хавиргыг богино болгон бэлдэж хүйтэн усанд хийж буцалгана.
  2. Бага галаар махыг зөөлөртөл буцалгана.  Зөөлөрсөн махыг гарган соевы цуун дотор сонгино, сармистай хамт хутгаж 15 минут байлгана.
  3. Цуунд амталсан махаа шөл рүүгээ хийн дахин 30 минут зөөлөн гал дээр буцалгана.
  4. Дээрээс нь томхон хэрчсэн кимчи, дөрвөлжин хэрчилттэй дүфү хийж мөн сырийг цацаж таглана. Ойролцоогоор 5 минут орчимын дараа шөл бэлэн болно.
2016-10-17T22:50:38+00:00 2012 оны 12-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment