Кимчижигэ

//Кимчижигэ

Кимчижигэ

zurag9Орц:

  • Болсон кичми 300 гр /бага зэрэг иссэн кимчи бол илүү амттай болно. 5 см-ийн өргөнтэй хэрчинэ/
  • Гахайн мах 150-200 гр
  • Ус 400 гр
  • Бяцалсан сармис 1-2 хумс
  • Бөөрөнхий сонгино 1/4 ш
  • Ногоон сонгино 1 ш
  • Халуун чинжүү /улаан, ногоон аль нь ч байж болно/ 1ш
  • Чинжүүний нунтаг 1 ц/х
  • Дашида хоол амтлагч 1 ц/х
  • Давс маш бага
  • Дүүпүү 50-100 гр

Хийх арга.

  1. Савандаа бага зэрэг тос хийж халаагаад гахайн махаа цагаан болтол нь хуурна. Хэрчиж бэлтгэсэн кимчигээ хийж 2-3 минут махтайгаа хуурна. Усаа хийж буцалгана.
  2. Ус буцалсны дараа дашида, бөөрөнхий сонгино, чинжүүний нунтаг халуун чинжүү, бяцалсан сармис зэргийг хийж хутган кимчиг болтол нь буцалгана.
  3. Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүүпүү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж кимчитэй шөлөө идэхэд бэлдэнэ. Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүүпүү, ногоон сонгиноо хийнэ.
2016-10-17T22:46:34+00:00 2016 оны 05-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment