Орц:
- Болсон кимчи – 300 гр (5 см-ийн өргөнтэй хэрчинэ)
- Гахайн мах – 150-200 гр
- Ус – 400 гр
- Бяцалсан сармис – 1-2 хумс
- Бөөрөнхий сонгино -1/4 ш
- Ногоон сонгино – 1 ш
- Халуун чинжүү (Улаан, ногоон аль нь ч болно) – 1 ш
- Чинжүүний нунтаг – 1 ц/х
- Дашида (хоол амтлагч) – 1 ц/х
- Давс – маш бага
- Дүпү – 50-100 гр
Хийх арга:
- Савандаа бага зэрэг тос хийж халаагаад гахайн махаа цагаан болтол нь хуурна.
- Хэрчиж бэлтгэсэн кимчигээ хийж 2-3 минут махтайгаа хуурна.
- Усаа хийж буцалгана.
- Ус буцалсаны дараа дашида, бөөрөнхий сонгино, чинжүүний нунтаг халуун чинжүү, бяцалсан сармис зэргийг хийж хутган кимчиг болтол нь буцалгана.
- Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүпү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж амттай кимчитэй шөл бэлэн болно.
- Бэлэн болсон хоолыг төрөл бүрийн хачиртай идвэл илүү амттай байна.
Хоол.мн-с
Leave A Comment