Орц:
- Агшаасан будаа 2 аяга
- Ким 4ш
- Лууван 1/3 ш
- Цагаан манжин нарийхан урт хэрчсэн 4 ш
- Хиам эсвэл үхрийн мах 30-50гр
- Огурци 1/3ш
- Өндөг 2ш
- Сонгино 1/4ш
- Давс бага зэрэг
- Ургамлын тос
Хийх арга:
- Лууван, цагаан манжин, хиам эсвэл мах, сонгиноо жижиг дөрвөлжин хэрчинэ.Огурцины доторх нялцгай үрийг авч хаян мөн жижиг дөрвөлжин хэрчинэ.
- Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийн өндгөө хагалан халаасан тавгандаа хийнэ.Ингэхдээ болтол нь хуурч болохгүй. Өндөг бутарч нунтаг болох гээд байдаг..
- Өөр нэг хайруулын тавганд бэлтгэж хэрчсэн сонгино, лууван, хиам, эсвэл мах, ,цагаан манжин гэсэн дарааллаар хийж бага зэрэг зажлууртай болтол хуурна. Давс хийж амтална.
- Будаагаа том саванд хийж хуурсан ногоотойгоо холино.
- Ким /зориулалтын ороох хэрэгсэл/-ээ дэлгээд дээр нь будаатай хуургаа жигд тарааж өгнө.Гэхдээ гараараа тараавал сайн. Будаагаа тарааж байх явцдаа дээрээс нь дарж нялцайлгаж болохгүйг сана.
- Нэг захаас нь эхлээд хуйлна.
- Ороож дууссан кимбабаа гадна талд нь бага зэрэг тосолж өгвөл өнгө үзэмжтэй болно. Хамгийн сүүлд нь урт кимбабаа 1-1,5 см-ийн хэмжээтэй зүсч таваглаарай.
хоол.мн-с
Leave A Comment