Кальци ба фосфор хүний биед хэрэгтэй юу?

//Кальци ба фосфор хүний биед хэрэгтэй юу?

Кальци ба фосфор хүний биед хэрэгтэй юу?

10Мэдээж кальци ба фосфор нь хүний биед нэн хэрэгтэй чухал элементүүд.

Олонхи хүнсний зүйл фосфор агуулсан байдаг учир одоо фосфорын хэрэглээ нэн их байна. Гагцхүү сүүнд хангалттай хэмжээний кальци байх бөгөөд бяслагт хүртэл бага байна. Кальцитай жишихэд  фосфорын хэрэглээ их байвал фосфор, кальци хоёрын аль аль нь шээстэй хамт организмаас гадагшилна. Стресс юм уу өвчний үед ингэж алдагдах нь нилээд ихэснэ. Өвчтэй насанд хүрсэн хүн юм уу хүүхдэд өдөрт 2 гр-с доошгүй кальци хэрэгтэй.  Нэг литр хольцгүй юм уу тосыг авсан сүү, тараг, иогурт, ацидофилин юм уу эдгээрийн ямар ч холимог 1 гр кальци өгнө. Хоёрдахь граммыг шахмалаас юм уу эсвэл сүүн ундаанд нэмсэн хуурай сүү, агшаамал, хуушуур юм уу сүүн шөлнөөс авч болно.

Кальци, фосфор дутагдвал?

Хэрэв кальци дутагдвал гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочимтгой болох, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хэрэв фосфор дутагдвал хоолонд дургүй болох, яс өвдөх, янгинах, ядрамтгай болох, амьсгалын хэм алдагдах, мэдрэлийн өвчний шинж тэмдэг илрэх, жин хасагдах боломжтой.

Ач  холбогдол

Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:

– зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барих, зүрхний судасны системийн хэвийн ажиллагааг хангах

– төмрийн солилцоонд оролцдог, ферментийн идэвхийг зохицуулдаг

– мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад, мэдрэлийн импульсийг дамжуулахад оролцдог

– фосфор, кальци хоёр нь ясыг бат бэх, шүдийг эрүүл байлгадаг

– цусны бүлэгнэлд оролцдог, эсийн гадаргын нэвчимтгий чадварыг зохицуулдаг

– дотоод шүүрлийн зарим булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог

– нойргүйдлээс салахад тусладаг

– булчингийн агшилтанд оролцдог гэх мэт олон ач холбогдолтой юм.

 

2016-10-17T22:47:50+00:00 2015 оны 01-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment