Кальцийн хэрэглээгээ хэрхэн хангах вэ?

//Кальцийн хэрэглээгээ хэрхэн хангах вэ?

Кальцийн хэрэглээгээ хэрхэн хангах вэ?

foods-rich-in-calcium (1)Тараг,бяслаг гэх мэт сүүн бүтээгдхүүнийг өдөрт 3-4 порцоор хэрэглэхэд кальцийн хэрэглээг нөхөж чаддаг учраас заавал нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй юм.

300-450 гр тараг

 85 гр бяслаг

1 аяга бараан ногоон өнгийн навчит ногоо нь 100-200мг кальци агуулж байдаг. Хоол хүнснээсээ шаардлагатай кальциа авч чадахгүй байх тохиолдолд нэмэлт бүтээгдэхүүн санал болгодог. Нэг удаагийн кальцийн нэмэлт бүтээгдэхүүний тун нь 500мг-аас хэтрэхгүй байх шаардлагатай.

Учир нь хүний биед нэг удаад тийм хэмжээний кальци шимэгдүүлэх чадвартай байдаг. Кальцийн нэмэлтийг их тунгаар нэг дор хэрэглэхэд бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн хоол хүнснээс төмөр, цайр зэргийг шимэгдүүлэх үйл явцыг удаашруулдаг.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд

Эхийн хэвлий дэх хүүхдийн яс, шүдийг бэхжүүлэх, зүрх, мэдрэл булчингийн хэвийн хөгжлийг хангах, зүрхний хэвийн хэмнэл бий болгох, цус бүлэгнэх үйл ажиллагаа хэвийн байхад кальци шаардлагатай байдаг.

Жирэмсэн эхчүүдийн кальцийн өдрийн хэрэгцээ нь жирийн эмэгтэйчүүдийн адил 1000 мг байдаг. Харин 18 аас доош насны жирэмсэн эмэгтэйд өсвөр насны хүүхдийн адил 1300 мг кальци хэрэгцээтэй байдаг.

Кальцийн нэмэлт жирэмсний үед даралт ихдэх, жирэмсний хордлого тусах эрсдлийг бууруулдаг. Мөн эхийн эндэгдэл, жирэмсний хүндрэл гарах зэрэг нь өдөрт 1000 мг-аас дээш кальцийн хэрэглээтэй эмэгтэйчүүд дунд бага байдаг байна. Мөн кальцийг нэмэлтээр хэрэглэх нь нярайг жин багатай төрөхөөс урьдчилан сэргийлдэг байна.

TV ZONE №09 /2013/

2016-10-17T22:49:38+00:00 2013 оны 07-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment