Кальцийн тухай

//Кальцийн тухай

Кальцийн тухай

osteoporosis_36Ихэнхи хүн кальци дутагдаж байна гээд дурын эмийн сангаас кальцийн бэлдмэл авч хэрэглэдэг.Энэ нь эмийн зохисгүй хэрэглээ мөн бөгөөд таны эрүүл мэндэд сөрөг нөлөө болох эсэх, ямар тунгаар хэрэглэвэл үр дүнтэй эмчилгээ болох зэргээ төдийлэн мэддэггүй. Харин зарим нь огт хэрэглэхгүй, ойшоохгүй байх нь бий.К альци нь яс, шүдний бат бэх байдлыг бүрдүүлж байдаг. Кальци нь бусад эрдэстэй харьцуулахад биед харьцангуй их хэмжээгээр агуулагддаг эрдэс бодис юм.

Нийт кальцийн 99% нь яс, шүдэнд үлдсэн нь эсийн гаднах шингэн болон зөөлөн эдэд агуулагддаг. Кальцийг биед шаардагдах хэмжээнээс багаар хэрэглэвэл бие махбодь хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд кальцийг яснаас авч эхэлдэг.

Кальци дутагдахад илрэх шинж тэмдгүүд

Кальци дутагдахад гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжих, хэврэгших, хугарах, толгой өвдөх, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өсвөр насны хүүхдүүддээ хангалттай кальци авч байгаа эсэхэд анхаарлаа хандуулаарай. Хүүхэд болон залуу насанд яс ихээр өсөж томордог. Өөрөөр хэлбэл нийт ясны 40% нь бий болдог. Ясны өсөлтийн энэ чухал үед хангалттай хэмжээний кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн бэлдмэл хэрэглэх нь нас ахиад ясны сийрэгжилттэй болох эрсдлийг бууруулдаг өндөр ач холбогдолтой. Өсвөр насны хүүхдүүд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээсээ илүүтэй хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэдэг.

Хийжүүлсэн ундааны найрлага дахь фосфор нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг тул кальци ихтэй бүтээгдэхүүн хичнээн хэрэглэсэн ч тэрхүү кальци нь биед шимэгдэж шингэлгүй гадагшилж байдаг гэдгийг эцэг эхчүүд төдийгүй хүүхдүүд өөрсдөө ч мэдэж байх хэрэгтэй.

TV ZONE №09 /2013/

2016-10-17T22:49:40+00:00 2013 оны 07-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment