Кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэхэд юуг анхаарах вэ?

//Кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэхэд юуг анхаарах вэ?

Кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэхэд юуг анхаарах вэ?

calcium-foodКальцийн нэмэлт бэлдмэлийг олон төрлийн эх үүсвэрээс гаргаж авдаг. Юуны өмнө ямар төрлийн кальци хэрэглэж байгаагаа мэддэг байх нь чухал юм. Кальцийн бэлдмэлийг шошгон дээр ямар төрлийн кальци гэлгийг тэмдэглэсэн байдаг. Кальцийн карбонат, цитрат, глюконат, лактат зэргийг шохойн чулууг нийлэгжүүлж гарган авдаг байна.

Харин шүрэн кальцийг далайн шүрнээс, кальцийн гидроксиапатитийг үнээний нунтагласан яснаас гарган авдаг. Хамгийн түгээмэл худалдаалагддаг хэлбэр нь кальцийн карбонат юм. Кальцийн карбонат нь ходоодны хүчил их үед сайн задардаг. Кальцийн цитратын шимэгдэлт нь бусдаасаа илүү байдаг бөгөөд ходоодны хүчил их байх шаардлагагүй, хоолны хооронд уух боломжтой. Кальцийн фосфат, кальцийн лактат,кальцийн глюконат зэрэг хэлбэрүүдэд хадгалагдах элементийн кальцийн хэмжээ бага байдаг.

Сүүлийн үед байгалийн гаралтай буюу Литотамниум калкариум  нэртэй далайн ургамлаас гаралтай  нэмэлт найрлагагүй органик кальцийн нэмэлтийг гарган авах болсон. Кальцийн шимэгдэлтийг сайжруулахын тулд Д витамин шаардлагатай тул хоол хүнс эсвэл нэмэлтээр, наранд биеэ шарах зэргээр хангалттай авч байх хэрэгтэй. Кальцийг дангаар нь хэрэглээд сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Д амин дэм төдийгүй бор, стронци, К аминдэмүүд ч ясны бүтцэд оролцдог учраас зөв зрхистой хооллож, бүх төрлийн шимт бодисуудаа авч байх нь ясны бүтцийг бэхжүүлэх төдийгүй биеийн бусад эрхтэнд ч сайн нөлөөтэй. Кальци нь төмрийн шимэгдэлтийг бууруулдаг учир төмөр фолийн хүчлийн нэмэлтээс тусад нь өдрийн өөр цагуудад уух хэрэгтэй.

TV ZONE №09 /2013/

2016-10-17T22:49:38+00:00 2013 оны 07-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment