Калбитан /Galbitang/

Home/Зөвлөгөө/Калбитан /Galbitang/

Калбитан /Galbitang/

galbitang4Орц:

  • Үхрийн мах 100 гр
  • Үхрийн хавирга 1 кг
  • Цуу 1/2  х/х
  • Элсэн чихэр 1 ц/х
  • Бяцалсан сармис 2 х/х
  • Чам тос 1 х/х
  • Урт сонгино 3 ш
  • Дэвтээсэн пүнтүүз 100 гр
  • Өндөг 1 ш
  • Цэвэр ус
  • Давс, нунтаг хар перц

Хийх арга: 

  1. Хавиргаа 7-8 см хэмжээтэйгээр хуваагаад хүйтэн усанд хийж нэг хоног байлгахдаа усыг нь олон удаа солино.
  2. Буцалж байгаа усанд бэлдсэн хавиргыг хийж буцалгаад дэвэрвэл усыг нь асгаж дахин ус хийж чанана. Дээгүүр нь тогтсон хөөсийг авна.
  3. Махыг тохиромжтой хэмжээгээр нарийхан эсвэл хавтгай хөшиглөөд цуу, элсэн чихэр, сармис, чам тос, давс нунтаг хар перцээр амтална.
  4. Бүдүүн урт сонгиноо цэвэрлэж угаагаад 2.5 см урттай хэрчинэ. Тусад нь өндгөө хагалж сайтар хутган холино.
  5. Дэвтээсэн пүнтүүзийг буцалж буй усанд дүрж гаргаад шүүлтүүрэнд шүүнэ.
  6. Буцалж буй хавиргатай шөлөн дээр амталсан махыг хийж чанана.
  7. Шөл болвол  өндөг, бүдүүн урт сонгино, пүнтүүзээ хийж дахин буцалгаж давсаар амтална. (Өндгийг шөл бүрэн болсны дараа хийвэл тохиромжтой)

 mglclub.com-с

2016-10-17T22:50:26+00:00 2013 оны 02-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment