Какао

Какао

cocoaНунтаг какаог какаогийн модны жимсний үрнээс гаргаж авна. Энэ жимсний үр буюу буурцгийг ферментжүүлэлтэд хэсэг хугацаагаар байлгаж, өнгө харлаж өвөрмөц сйахан үнэртэй болдог. Хатаасан буурцгийг нунтаг какао бэлтгэх түүхий эд болгон ашиглана.

Буурцгийг нунтаглахын тулд бүтэн буурцгийг хуурч, какавелл гэж нэрлэгддэг гадаргуун хальсыг нь цэвэрлэнэ. Үүний дараа буурцгийг жижиглэж шахуургаар шахаж тосыг нь ялгаруулан, шахдасыг нь тээрэмдэж маш нарийн нутаг болгоно.

Бэлэн болсон нутаг какаонд тос 20, уураг 23, идээлэгч бодис 4.8, эслэг 5.5 үнс 5.3 теобромин ба кофеин 2.5%-аас доошгүй, цайвар хүрнээс хар хүрэн хүртэл өнгөтэй, 7.5%-аас дээшгүй чийгтэй байх ёстой.

Нунтагласан хуурай какао цайны найрлаганд ус 5.2%, тослог бодис 20.2%, уургийн зүйл 23.6% (кофены) сайхан үнэртэй ба мэдрэлийн ажиллагаа сайжруулах бодис 2.6-4.8 % байна.

Сайтар жижиглэгдсэн, бүхэл ширхэггүй, гашуувтар амттай, какаогийн өвөрмөц үнэртэй, гадны дагалдах үнэр, амтгүй байвал зохих бөгөөд 10°С-аас доошгүй хэмтэй, 70%-ийн харьцангуй чийгтэй хуурай байранд хадгална. Бэлэн болсон какаонд нимбэгний шүүс хэдэн дуслыг нэмбэл амт нь улам сайхан болно. Какао ба кофены найрлаганд хүний биед чухал шим тэжээл бүхий бодисууд байдгаараа хоол боловсруулах эрхтний ажиллагааг сайжруулан, чадал тамир нэмэгдүүлээд зогсохгүй, оюуны хөдөлмөр хийдэг хүний тархи мэдрэлийн ажиллагааг ихээхэн сайжруулдаг юм.

cocoa-powderКофейн мэдрэлийн үйл ажиллагааг хөөрүүлэх, зүрхний цохилтын түргэсгэх, цусны даралтыг ихэсгэх зэрэг үндсэн нөлөөтэй тул эмчилгээний зорилгоор анагаах ухаанд эм болгон хэрэглэж иржээ.

Какаонд их хэмжээний өөх тос агуулагдаж байдаг учираас илчлэг чанар сайтай бөгөөд эрдсийн бодис, теобромин, хурган чихний хүчил агуулагддаг. Хэдий зүрх, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээх үйлчилгээтэй ч гэсэн их хэмжээгээр үргэлж хэрэглэх нь хүний бие махбодын кальцийн хэмжээг бууруулах муу нөлөө үзүүлдэг.

2016-10-17T22:49:31+00:00 2013 оны 10-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment