Орц: 4 порц
- Чанасан өндөг 3-4 ш
- Гахайн утсан мах 100 гр
- Сэндвичны талх 8 зүсэм
- Улаан лооль 2 ш
- Салатны навч 8 ш
- Хавтгай бяслаг 200 гр
- Түрхдэг бяслаг 50 гр
- Бүтнээр нь чанасан төмс 2 ш
- Амталсан майонез 4 х/х
- Жижиглэж хэрчсэн яншуй 4 х/х
- Давс, перец
Хийх арга:
- Талхны зүсэм бүрийг диагональ хэрчиж хуваана. Лоолийг угаагаад цагираг хэлбэртэй хэрчинэ.
- Төмс, өндгийг хальслаад цагираг хэлбэртэй хэрчинэ. Салатны навчийг угааж хатаана.
- 4 ш гурвалжин талхан дээр зөөлөн бяслаг түрхэж лооль тавиад дараа нь төмс, хэрчим бяслаг тавиад дээгүүр нь маш зузаан үе байхаар яншуй тавьж перец цацна. Дахин 4 ш гурвалжин талх аваад зөөлөн бяслаг түрхээд яншуйн дээр тавьж, ногоотой сэндвич бэлэн болно.
- 4 ш зүсэм талхан дээр 1-2 ш салатны навч, 2-3 зүсэм гахайн мах тавиад дээр нь өндөг тавьж, давс цацна. Үлдсэн 4 зүсэм талхан дээр амталсан майонез зузаан түрхээд дээр нь тавьж махтай сэндвич бэлэн болно.
Гэр гэртээ тогооч сэтгүүл № 02 /2013/
Leave A Comment