Итали сэндвич

Home/Зөвлөгөө/Итали сэндвич

Итали сэндвич

zurag3Орц: 4 порц

  • Чанасан өндөг 3-4 ш
  • Гахайн утсан мах 100 гр
  • Сэндвичны талх 8 зүсэм
  • Улаан лооль 2 ш
  • Салатны навч 8 ш
  • Хавтгай бяслаг 200 гр
  • Түрхдэг бяслаг 50 гр
  • Бүтнээр нь чанасан төмс 2 ш
  • Амталсан майонез 4 х/х
  • Жижиглэж хэрчсэн яншуй 4 х/х
  • Давс, перец

Хийх арга:

  1. Талхны зүсэм бүрийг диагональ хэрчиж хуваана. Лоолийг угаагаад цагираг хэлбэртэй хэрчинэ.
  2. Төмс, өндгийг хальслаад цагираг хэлбэртэй хэрчинэ. Салатны навчийг угааж хатаана.
  3. 4 ш гурвалжин талхан дээр зөөлөн бяслаг түрхэж лооль тавиад дараа нь төмс, хэрчим бяслаг тавиад дээгүүр нь маш зузаан үе байхаар яншуй тавьж перец цацна. Дахин 4 ш гурвалжин талх аваад зөөлөн бяслаг түрхээд яншуйн дээр тавьж, ногоотой сэндвич бэлэн болно.
  4. 4 ш зүсэм талхан дээр 1-2 ш салатны навч, 2-3 зүсэм гахайн мах тавиад дээр нь өндөг тавьж, давс цацна. Үлдсэн 4 зүсэм талхан дээр амталсан майонез зузаан түрхээд дээр нь тавьж махтай сэндвич бэлэн болно.

 

2016-10-17T22:46:39+00:00 2016 оны 02-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment