Итали ногоотой шөл /Minestrone soup/

//Итали ногоотой шөл /Minestrone soup/

Итали ногоотой шөл /Minestrone soup/

minestrone-soupОрц:  6 хүн

  • Шар шош 125 гр
  • Тос 3 ц/х
  • Сонгино 2 ш /хэрчсэн/
  • Сармис 2 хумс /хэрчсэн/
  • Гахайн утсан мах 2-3 хэрчим /жижиглэсэн байх/
  • Ус 1,75 л
  • Тайм /thyme/ тал халбага
  • Улаан лооль 4 ш
  • Хэрчсэн лууван 2 ш
  • Хэрчсэн төмс 2 ш
  • Хэрчсэн жижиг манжин
  • Байцаа 250 гр
  • Хэрчсэн яншуй 1 халбага
  • Давс, нунтаг хар перец
  • Үрсэн пармежан бяслаг 3 халбага

Хийх арга:

  1. Шошоо саванд хийж 8 цаг эсвэл 1 хоног байлгаад шүүж аван хүйтэн усаар зайлна.
  2. Тосоо халааж сонгино, сармис, гахайн махаа хийж алтан шаргал өнгөтэй болтол нь үе үе хутгаж хуурна.
  3. Дээр нь дэвтээсэн шош, ус, ногоо болон улаан лоолио хийгээд сайтар таглан 2 цаг жигнэнэ. Үүний дараагаар луувангаа нэмээд 10 минут, дараа нь төмс, манжингаа нэмээд дахин 10 минут жигнэнэ.
  4. Байцаагаа мөн хийж бүгдийг зөөлөртөл чанаад давс, перец, яншуй, пармежан бяслаг зэргээрээ амтлаад таваглана.

Info TV сэтгүүл №221 /2013/

2016-10-17T22:49:56+00:00 2013 оны 05-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment