Иодын талаарх зарим баримт

Home/Зөвлөгөө/Иодын талаарх зарим баримт

Иодын талаарх зарим баримт

iodineЯдаргаа, ноомойрох, хүч тэнхээ барагдаж сулрах, сэтгэлээр унах, нойр хүрэх, нервтэх, ой тогтоолт муудах зэрэг нь биед иод дутагдсаны эхний шинж тэмдэгүүд юм. Иод нь нойр булчирхайг эрүүл байлгах гол микроэлемент юм. Иодын дутагдал нь нойр булчирхайн өвчлөх гол шалтгаан болдог бөгөөд эрүүл мэндийг аажмаар сулруулдаг байна.

  1. Дэлхийн нийт хүн амын 35 хувь буюу 3 хүн тутмын 1 нь иодын дутагдлаар шаналдаг гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Ихэвчлэн энэ өвчнөөр тэнгисээс хол амьдардаг хүмүүс өвчилсөн болохыг тогтоосон олон судалгаа байна.
  2. ОХУ-н эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар л гэхэд дунджаар Оросын нэг иргэн өдөрт 40-80 мкг иод хэрэглэх ёстой, насанд хүрсэн хүмүүс 100-150 мкг, 1 нас хүртэлх хүүхдэд ойролцоогоор 50 мкг, 6 нас хүртэлх хүүхдэд 90 мкг иод шаардлагатай   гэж үздэг байна. Дашрамд дурьдахад ихэнх эмч нар хүүхэд амжилтгүй суралцах, хэт ядрах зэргийн шалтгааныг иод дутлаас хайх хэрэгтэй гэж үздэг.
  3. Эрдэмтдийн судалгаагаар хүний биед орж байгаа иод бүрийн 10-20 хувийг биед оронгуут нь нойр булчирхай авдаг байна. Өдөр бүр тэр ойролцоогоор 75 мкг иод зарцуулдаг байна.
  4. Иод хамгийн ихээр агуулдаг бүтээгдэхүүнүүд бол загас болон далайн бүтээгдэхүүнүүд. Түүнчлэн сагамхай загасны элэг иодоор тун баялаг. Харин ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс иод нь Грек самаранд хамгийн ихээр агуулагддаг. Гэхдээ иодын хамгийн ашигтай эх үүсвэрийг ихэнхи хоол судлаачид далайн байцаа гэж үздэг бөгөөд иодын өдрийн хэрэгцээгээ авахын тулд 100 гр далайн байцаа идэхэд л хангалттай гэнэ.
  5. Биед иодыг сайн шингээхэд кальци, селен, В.С.Д бүлгийн аминдэмүүд болон Е аминдэсм тусалдаг байна. Эдгээр аминдэмүүд болон микроэлементүүдийг далайн байцаа болон далайн бүтээгдэхүүнээс олж болно.
  6. Иоджуулсан давс бол иод дутлаас урьдчилан сэргийлэх тийм ч сайн арга биш. Учир нь иод ихээхэн сарнимтгай бодис бөгөөд ялангуяа нойтон болон хэт гэрэлтэй газар, өндөр хэмийн халуунд маш хурдан сарниж алга болдог. Иоджуулсан давсыг шарах буюу чанах тохиолдолд түүний иод тэр дороо сарниж юу ч үлддэггүй байна. Иоджуулсан давсыг 4-6 сар хадгалахад л иод нь сарниж алга болдог байна.

Эрүүл амьдрах жор №13 /2013/

2016-10-17T22:49:34+00:00 2013 оны 09-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment