Инээд таныг залуужуулна бас тураана

//Инээд таныг залуужуулна бас тураана

Инээд таныг залуужуулна бас тураана

smileИнээд сэтгэл санааг сэргээгээд зогсохгүй аз жаргалын даавар болох Эндорфиныг ялгаруулдаг байна. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин нойр хоолонд сайн, сэтгэл санаа өөдрөг, дотор уужим болдог. Инээд нь уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг гэдгийг бид мэддэг хэрнээ л инээх бус харин хөмсөг зангидах нь элбэг байдаг шүү дээ. Гэтэл хүний биед маш олон ач холбогдолтой байдаг болохыг эрдэмтэд нотолсон.

Инээд өвчин намдаадаг

Хүнийг инээх үед ялгардаг аз жаргалын даавар болох эндорфин нь жинхэнэ өвчин намжаах эм юм. Түүнээс гадна хүн инээж байх үедээ өвчнөөсөө хөндийрч, хэдэн минут ч болов өвчнөө мартдаг байна.

Инээд арьсыг сэргээдэг

Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг харагддаг.

Инээд  дархлааг сайжруулна

Инээд нь халдварт өвчинтэй тэмцэхэд тустай. Хүн чин сэтгэлээсээ инээсний дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ нь нян, вирусаас хамгаалдаг. Түүнчлэн хорт хавдар зэрэг янз бүрийн өвчинтэй тэмцэгч лейкоцитийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.

Инээд зүрхийг эрүүлжүүлдэг

Инээдний ачаар цусны судас тэлж, цусны эргэлт сайжирдаг. 10 минут инээхэд л цусны даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг  байна.

Инээд уушгийг хөгжүүлдэг

Инээд багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал юм. Инээж байх үед уушигны үйл ажиллагаа идэвхиждэг. Ингэснээр цусанд хүчилтөрөгч орох нь ихэсч, чийгийн зогсонги байдлыг цэвэрлэдэг байна.

Инээд биеийн галбирыг хадгална

Инээд аэробикийн дасгалын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Инээдийг дотоод аэробик ч гэж нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтэнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тус хүргэдэг. инээд гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцдэг байна.

Weekend №13 /2013/

2016-10-17T22:50:08+00:00 2013 оны 04-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment