Интоор

Home/Зөвлөгөө/Интоор

Интоор

Хальс нь зөөлөн, махлаг эд нь шүүслэг, өтгөн гашуундуу амттай дугариг хэлбэртэй ясан үртэй жимс юм. Цагаан ягаанаас хар хүрэн-бараг хар, шар эрээн хүртэлх янз бүрийн өнгө бүхий нимгэн гялгар хальстай байна.

Найрлагандаа: С аминдэм 10-20 мг%, P.B аминдэм, ус 85.5%, саахар 10.6%, хүчил 1.3%, идээлэгч бодис 0.2%, пектинт бодис 0.5%, үнс 0.6%, ислэг 0.5% агуулагдана. Мөн цусны даралтаас урьдчилан сэргийлэх, хялгасан судсыг бэхжүүлдэг бодис, алим ба нимбэгний хүчил, цусны бүлэгнэлийг бууруулдаг кумарин, төмөр зэрэг агуулагдана.

Яснаас хуурч салдаг, салдаггүй гэж байх бөгөөд боловсруулалтын ихээхэн ач холбогдолтой. Боловсролтын хугацаагаар нь интоорын помологийн сортыг эрт, дунд, оройн гэж ялгана.

Шүүсний өнгөөр нь морели-гриоты, аморели гэсэн хоёр бүлэгт хуваана. Өнгөтэй шүүстэйг нь амиорели гэнэ.

Хуучин цагийн эмнэлэгт төв мэдрэлийн тогтолцооны хямралтай холбоотой өвчнийг интоороор эмчилж байжээ. Жимсийг шүүстэй хамт үе мөчний үрэвсэл өвчний үед хэрэглэж байв. (Кавказ нутгийнхан цусан суулга өвчнийг эмчилдэг).

Орчин үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр жимсний ханд нь их шээлгэх, сарын тэмдэг үзэгдэхэд их алдалтыг зогсоох чанартай болох нь тогтоогджээ. Алдарт Авиценна, ялангуяа настай болон бие султай хүмүүст интоор жимс хэрэглэж байхыг зөвлөдөг байжээ.

Ургацыг хураахдаа жимс нь нэг зэрэг болохгүй цуварч болдог онцлогтой учир биологийн бололтын үед 3-4 удаа түүвэрлэн хураах хэрэгтэй. Хураалтыг хур тунадасгүй үе юм уу өглөөний цагаар хийх нь илүү тохиромжтой. Жимсээр нь чанамал хийх, шүүс бэлтгэх, дарс хийхэд тохиромжтой.

2016-10-17T22:51:05+00:00 2012 оны 07-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment