Интоорын мод тарьж сурцгаая!

//Интоорын мод тарьж сурцгаая!

Интоорын мод тарьж сурцгаая!

Интоор нь ясан үрт жимсний ургамлын бүлэгт багтах бөгөөд манай орны хөрс цаг уурын нөхцөлд ясан үрт жимт ургамлуудын дотроо хамгийн сайн зохицон ургадаг таримлын нэг. Дотроо олон төрлийн зүйлтэйгээс эсгийлэг интоор, элсний интоор хоёрыг манайд тариалж иржээ. Интоорын судалгааг манай орны бүх бүс нутагт хийснээс баруун бүсэд сөөгөн ихтоорын Максиковская, Касмалинка, Змейногорская сортууд нутагших боломжтойг тогтоосон .

-Интоорын тарьж ургуулах агротехник

Интоор нь бяцхан мод юмуу бутлаг хэлбэрээр ургах бөгөөд өөрийн өвөрмөц онцлогт тохирсон агротехникийн арга ажилллагааг шаардана.

-Талбайг сонгох, хөрсийг бэлдэх

Интоор нь гэрэл, дулаан, хөрсний шаардлага өндөртэй учир үржил шимтэй агаарын хангамж өндөртэй хөрсөнд сайн ургадаг. Интоорт хар шороон, хүрэн хөнгөн шавранцар болон элсэрхэг бүтэцтэй хөрс тохиромжтой. Харин хөрсний усны түвшин 1,5м-ээс дээш бөгөөд давсархаг хөрс тохиромжгүй.

Интоор тарих газар нь хаврын хүйтрэлтийг бууруулах боломжтой хамгаалагдсан байх бөгөөд цас сайн тогтдог байвал сайн. Хөрс нь 1м2 талбайд бууц ялзмаг 8-10кг, суперфосфат 40г, калийн давс 20г-аар бодож бордоно.

-Интоорыг суулгах

Тарилтанд өсөлт хөгжилт сайтай нэг, хоёр настай суулгацыг хэрэглэнэ. Энэ суулгацыг 4 сард нийлэг хальсан уутанд бордсон хөрс бэлтгээд түүндээ суулгаж, нахиа задрах хүртэл байлгаж байгаад 5-н сард талбайд суулгана.

Суулгах нүх нь 30 см диаметртэй, 25 см гүн нүх ухаж суулгана. Нүүхээ намар эрт ухвал сайн чийг хуримтлал нэмэгдэхийн хамт хавар эрт гэсдэг сайн талтай.

-Тарих хугацаа, арга

Тарилтыг 5 сарын эхний хагаст хийнэ. Тарихын өмнө нүхэндээ бууц шороог тэнцүү (1:1) хольж хийгээд ханатал нь усалсан байна.

Суулгацын үндэсний хүзүүг хөрсний гадаргуу дээр байхаар тохируулах бөгөөд суулгасны дараа сайтар гишгэн хөрсийг нягтруулж нэг ургацанд 3-4 хувин усыг нэг удаагийн усалгаагаар хийнэ.

2019-04-25T17:39:30+08:002019 оны 04-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment