Инжир

Инжир

инжирОлон тооны үр бүхийн зөөлөн эдтэй энэ жимс нь уураг, хүчилтөрөгчийг элэгнээс эд, эс рүү зөөлөн улаан эсийг бий болгодог төмрийн агууламж ихтэй байдгаараа онцлог билээ.

В6 аминдэм хоол хүнсний зүйл боловсорч шингэн, шимэгдүүлэх гол эрхтэн болох нойр булчирхайн үндсэн тэжээл болдог тул холестерин цусанд орох хэмжээг бууруулж элэг, бөөр, зүрх судсыг хамгаалдаг байна.

Мөн калийн баялаг агууламжтай тул биед илүүдэл ус хуралдаж хаван үүсэхгүй байх нэг хүчин зүйл болдог төдийгүй зүрх хэвийн ажиллахад нэн тустай байдаг байна.

Түүнчлэн А, С аминдэмтэй болохоор дархлааг сайжруулж, өвчин үүсгэгч чөлөөт радикалийг устгадаг. Яс, шүдний бат бэх байдлыг хангадаг кальци ба фосфор хамтдаа агуулагддагаараа давуу талтай жимс юм.

Мөн фолийн хүчил, Е витаминтай тул жирэмсэн эмэгтэйчүүдийн цус төлжих, төрөх явцыг хөнгөвчлөхөд тустай үйлчилгээ үзүүлнэ.

2016-10-17T22:47:14+00:00 2015 оны 05-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment