Ингэний сүү

//Ингэний сүү

Ингэний сүү

CamelТэмээний сүү нь хонины сүү шиг өтгөн бөгөөд шим тэжээлтэй. Монголын өмнөд нутгийн говийн зарим нутагт ингэний сүүг их авч айраг исгэж бүлэх ба цагаан тос, шар тос, ааруул, өрөм зэргийг гарган авдаг.  Ингэний сүүнд бусад малын сүүнд байдаггүй өөрийн гэсэн онцлог бүрэлдэхүүн байдаг. Ингэний илчит чанар нь гүү, үнээний сүүнээс илүү. Илчит чанар нь үнээний сүүнд 62 килокалори байхад ингэний сүүнд 108,8 килокалори байна. Монгол эм, эмнэлэгт “тэмээний сүүгээр элдэв зүйлийн ужиг өвчин, уушигны сүрьеэг эдгэрүүлсээр ирэв” гэж тэмдэглэжээ. Тэмээний сүү мөн ходоодны шингэцийг сайжруулан, амьсгалын эрхтэний тамирыг нэмэгдүүлэх чадвартай. Мөн монгол эмнэлгийн номонд “хий халуунаар хэвлий хөөх, хорхой суваг хаван, усан хаван, хошногоны өвчнийг арилгана” хэмээн тэмдэглэсэн байдаг. Ингэ бол ээнэг зантай, уяруун сэтгэлтэй амьтан. Ингэний саалийг өвөл, хавар авах нь тохиромжтой. Нэг удаа саахад 3-4 литр сүү гарна. Ингэний сүүгээр цай сүлбэл хонины сүүтэй адилхан цайны өнгө бүр сайхан өтгөн болдог. Ингэний сүүгээр тараг бүрдэггүй. Айраг исгэж болох ба бусад малын айрагтай хольж архи нэрэхийг бэсэргэлэн нэрэх гэнэ.

Монгол хоолны шилдэг жорууд-2 /2012/

2016-10-17T22:50:33+00:00 2013 оны 01-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment