Идээ тавих ёсон

//Идээ тавих ёсон

Идээ тавих ёсон

Chagaan_sar_4Сар шинийн идээг их идээ, бага идээ, цагаалга, битүүлэг гэж ялган хэлдэг ёс бий. Их идээ гэдэг нь томхон цар тавганд ул боовыг / хавсай /хоёр, гурав,  дөрвөөр суурилж гурав, тав, долоо, ес давхарлан дээр нь цагаан идээг бал бурам, үзэм, чихэр, чавгаар чимэглэдэг. Бага идээ гэдэг нь багаахан тавганд зассан шүүс буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг бөгөөд үүнийгээ бас битүүлэг гэж ч нэрлэдэг. Шинийн нэгний идээ будааны шим шлт, өнгө жавхаанаас тэр нэгэн жилийн буян хишиг тогтоно гэж үздэг учир анхнаасаа  ихэд анхааран бэлддэг. Цагаан сарын тавгын боовыг газар газарт янз бүрээр хийдэг. Хэвийн, шугаман хэрчмэл, сүлжээ гэх мэт. Тавгийн боовны давхарга нь 5-с дээш үеэр сондгой тоогоор 11 давхар хүртэл байж болдог. Гэхдээ энэ тухайн айлд байх өндөр настны нас намбаас хамаардаг.  Сондгой тоотой байдагий учир нь “жаргал, зовлон, жаргал” шэсэн билэгдэл утгыг төлөөлүүлж, аливаа зүйлийг заавал жаргалаар төгсөөсэй гэсэн ерөөлийг билэгддэг байна. Тавгийн оройг цэцгэн боов буюу еэвэнгээр бүрж, элдэв таван тансаш, дөрвөн бурам тэргүүтнээр өрдөг байна. Мөн тавгийн идээний оройд айргийн болон зөөхийн тос тавьж бүрнэ. Тавгийг цагаан идээ, чихэр бурам зэрэг өөртөө байгаа бүхий л амттанаар бүрж тавьдаг нь ирэх онд элбэг хангалуун, ууж идэхээр дутахгүй байхыг билэгддэг байна.

 Монгол хоолны шилдэг жорууд-2

2016-10-17T22:50:26+00:00 2013 оны 02-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment