Зөгийн бал түүний ашиг тус

//Зөгийн бал түүний ашиг тус

Зөгийн бал түүний ашиг тус

honeyОрчин үеийн анагаах ухаанд зөгийн балыг өргөнөөр ашиглаж байна. Зөгийн балны найрлаганд зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци, хлор, натри, фосфор, мөнгөн цагаан, магни зэрэг эрдэс бодисууд ордог. Иймд зөгийн балыг хүүхэд, насанд хүрэгчдийн дархлалыг бэхжүүлэх, орчин үеийн амьдралаас үүддэг элдэв хордлогыг тайлахад өргөнөөр ашиглаж байна.

Зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй гэж болно. Харьцуулахад огтолж авсан жимс ногоо нь 24 цагийн дотор амин дэмийнхээ 50 хувийг алддаг.

Зөгийн бал нь хүний эрүүл мэндэд ямар ч эмээс дутахгүй нөлөө үзүүлдэг. Жишээлэхэд сэтгэлийн хэт хөөрөлтэй хүмүүс өдөртөө 100 грамм зөгийн бал идэхэд химийн гаралтай ямар ч хүчтэй эмээс илүүтэйгээр тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн унтахаас хагас цагийн өмнө аяга усанд 3 халбага  зөгийн бал хийн уувал нойргүйдэх гэсэн асуудлыг хялбар шийдэж болно.

Хамрын ханиадтай үед ус, зөгийн балыг 50/50 харьцаатай холиод өдөрт 3 удаа 2-3 дуслаар хамартаа дусаадаг. Зөгийн сархинагийг зажилбал ханиад, томуу зэрэг амьсгалын дээд замын өвчнөөр өвдөх нь эрс багасдаг. Зөгийн бал нь цусан дахь гемоглобиний орцыг нэмэгдүүлдэг гэж үздэг болохоор цус багадалттай, сульдаатай хүүхдүүдийг эмчлэхэд өргөнөөр ашигладаг.  Бөөрний өвчний үед 80-100 гр зөгийн балыг нимбэгний шүүс, эсвэл нохойн хошууны хандтай уух нь сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ хэтрүүлбэл ямар ч сайн зүйл хор болдог болохоор хэтрүүлэн хэрэглэхгүй байсан нь дээр гэдгийг мартаж болохгүй.

2016-10-17T22:50:26+00:00 2013 оны 02-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment