Зөгийн бал, кофены кремтэй хөвсгөр бялуу

Home/Зөвлөгөө/Зөгийн бал, кофены кремтэй хөвсгөр бялуу

Зөгийн бал, кофены кремтэй хөвсгөр бялуу

DSC07415 (1)Орц: 8 хүн

o   Зөөлрүүлсэн цөцгийн тос 220 гр

o   Өндөг 4 ш

o   Зөгийн бал 200 гр

o   Ванильны сахар 1 уут

o   Гурил 220 гр

o   Гурил сийрэгжүүлэгч 3 ц/х

o   Нунтаг корица 1 ц/х

o   Нунтагласан хушганы самар 200 гр

Кременд:

o   Цагаан шоколад 200 гр

o   Цөцгий 50 мл

o   Ликёр 3-4 х/х

o   Хальсалсан хушганы самар 80 гр

o   Нунтаг кофе 1 х/х

Хийх арга:

  1. Зуурмаг бэлтгэхдээ: зөөлрүүлсэн цөцгийн тос ванильны сахарыг нийлүүлж сайтар хутгаад өндөг, зөгийн бал нэмж зуурна. Өөр саванд гурилыг сийрэгжүүлэгч, нунтагласан самар, корицатай нийлүүлж холино.
  2. Тусад нь хутгасан 2 хольцоо хооронд нь нийлүүлээд зуурна. Зуурмагийг зориулалтын цаас дэвссэн тэвшинд хийж 180 хэмд 40-60 минут жигнэнэ.
  3. Бэлэн болсон бялууны суурийг тэвштэй нь 5 минут хөргөөд дараа нь тэвшнээс нь гаргаж бүрэн хөргөнө.
  4. Крем бэлтгэхдээ: шоколадыг буталж жижиглэнэ. Цөцгийг саванд хийж гал дээр тавиад халааж дээр нь кофегоо нэмж хийгээд уустал нь хутгаад дараа нь шоколадаа нэмж хийгээд гүйцэд хайлтал нь тасралтгүй хутгаж халаагаад ликёр нэмж хутгана.
  5. Кремний зуурмагийг бага зэрэг хөргөөд миксерээр хутгана. Хөрсөн бялууны сууринд сууринд шоколадны крем битүү түрхэж дээгүүр нь самар цацаж чимэглэнэ.

 

 

2016-10-17T22:48:23+00:00 2014 оны 06-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment