Зөгийн балыг хэрэглэх зохист аргууд

Home/Зөвлөгөө/Зөгийн балыг хэрэглэх зохист аргууд

Зөгийн балыг хэрэглэх зохист аргууд

nawЗөгийн балыг эрүүл хүн урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 100-200 граммыг тогтмол хэрэглэнэ. Ингэснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэгдэхийн зэрэгцээ цовоо сэргэлэн, бяр чадалтай, өлчир тэсвэртэй, царай зүс сайхан болдог.

Зөгийн балыг ямар зориулалттай хэрэглэж байгаагаас хамаарч хэмжээ найрлага, хэрэглэх хугацаа, өөр өөр байна. Зөгийн балыг хэт халуун зүйлээр даруулж хэрэглэхэд балны чанар, эрдэс бодис, витамин нь үхэж балны үйлчлэх үр дүнг бууруулна. Хүмүүс зөгийн балны өнгөнөөс хамааруулж ямар өнгийн балыг ямар өвчинд хэрэглэх нь сайн байдаг вэ? гэсэн асуулт тавих явдал их байдаг. Үүнд: Цагаан, цагаан шаргал балыг зүрх, судас, амьсгалын замын болон мэдрэлийн талын өвчнийг эмчлэх, сувилахад, харин хар хүрэн, бор, бор шаргал бал нь (уураг, төмөрлөг ихтэй) бал нь ходоод гэдэс, элэг цөс, хордлого зэрэг дотоод эрхтэн болон ядаргаа сульдаа, яр шархыг эмчлэхэд сайн гэж ерөнхийд нь сайн гэж үздэг.

Зүрх судсыг эмчлэх ба урьдчилан сэргийлэхэд:

100 гр сливочины масло ба 10 гр цөцгийн тос, 50 гр зөгийн балыг сайтар хутгаж өдөр бүр талхандаа түрхэж өдөрт 2-3 удаа иднэ. Мөн зүрх судасны хэвийн ажиллагаа, биеийн ерөнхий байдлыг сайжруулахад 100 гр зөгийн балыг 1-2 сарын турш өдөр бүр аяга буцалсан бүлээн усаар даруулж ууна.

Цусны даралт ихсэх, хөөрөх үед: 

Нэг аяга буцалсан усанд хоолны халбага зөгийн бал, тал нимбэгний шүүсийг нэмж хутгаад өдөрт 1-2 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Мөн нойргүйдэхэд 1 аяга халуун сүүнд цайны халбага зөгийн балыг хийж унтах үедээ ууна. Мөн цайны халбага цэцгийн тоос, мөн хэмжээний зөгийн балтай хольж хутгаад өглөө амаа угаасны дараа хэлэн доороо тавьж уусгаж хэрэглэнэ. Даралттай хүн даралт буурч хэвийн байдалд орох хүртэл.

Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдах үед:

100 гр зөгийн баланд 2 гр зөгийн сүүнцэр нэмж өдөрт 1 удаа насанд хүрэгчдэд 10 гр, хүүхдэд 5 гр-аар хэрэглэнэ. Үүнийг зөгийн суурь дээр очиж хэрэглэх нь сайн.

Бөөрний өвчний үед:

15 гр нохойн хошууны жимс буюу боролзгоны цэцгийг 500 мл усанд буцалгаж шүүгээд 50 гр зөгийн бал нэмж өдөрт 3 удаа 50 гр-аар ууна.

Өтгөн хатах үед: 

300 гр зөгийн балыг, зуун настын шүүстэй хольж найруулан өлөн дээрээ буюу хоол идэхээс 20 минутын өмнө амны халбагаар өдөрт 3 удаа ууна. Мөн нэг халбага зөгийн бал, 10 гр лимоны сокыг 1 стакан бүлээн усанд хийж өдөрт 1 уух сайн.

Ходоод гэдэсний төрөл бүрийн өвчин 12 нугалаа гэдэсний шархлааны үед:

Исгэлэн биш 100 гр аарц, 50 мл буцалсан сүү, 200 гр зөгийн балтай хольж сайтар хутган нэг хэвийн байдалд оруулж өглөө 30-50 гр, өдөр 40-80 гр, орой 30-60 гр-аар хоол идэхээс өглөө, өдөр 1.5-2 цагийн өмнө, орой хоолны дараа 3 цаг болоод хэрэглэнэ. Курс эмчилгээ 15-20 хоног үргэлжилнэ.

Ханиад эхлэн хүрч нус гоожих үед:

1 аяга буцалсан халуун усанд 1 халбага зөгийн бал хийж хутгаад хамраа 5-10 минут утаж халуунаар нь ууна. (эмчилгээ 5-6 өдөр) Мөн зөгийн үүртэй балыг зүсэж бохьны нэг адил зөгийний балыг шимж амандаа удаан байлгаж залгих сайн.

Ханиад, ангинаас урьдчилан сэргийлэхэд: 

5 ширхэг сармисны , 1 ширхэг лимоны шүүсийг 1литр буцалсан усанд хийж дээр нь цайны 5 халбага зөгийн бал нэмж найруулна. Өглөө өлөн дээрээ 3 халбагаар хоолойгоо зайлж ууна.

Ядарч сульдсан, нойргүйдсэн болон архины хордлого тайлахад:

Нэг аяга халуун сүүнд 1-2 халбага зөгийн бал хийж халуунаар нь унтах үедээ ууна. Биеийн байдлаас хамаарч цаашид үргэжлүүлэн хэрэглэж болно.

Гэдэс цэвэрлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад:

Өглөө бүр өлөн дээрээ 50 гр зөгийн балыг дангаар нь буюу усанд найруулж ууна.

Элэг цөсний өвчний үед: 

Зөгийн 10-15гр хүрэн боронгийн балыг төрөл бүрийн будаа жимс, жимсгэнэтэй хольж тогтмол хэрэглэнэ.

Төрөл бүрийн шарх, түлэнхий, хатиг, мундсыг эмчлэхэд:

Зөгийн бал 80гр, загасны тос 20гр, шоргоолжны хүчил 3граммыг хольж түрхэнэ.

Ходоодны хүчил ихэдсэн үед:

Өглөө, үдийн хоол идэхээс 1.5-2 цагийн өмнө, оройн хоол идсэнээс 3 цагийн дараа 1 стакан буцалсан бүлээн усанд 1 цайны халбага зөгийн бал хийж ууна.

Ходоодны хүчил багадсан үед:

Нэг стакан буцалсан хүйтэн усанд 1 цайны халбага зөгийн бал хийж ууна. Уг уусмалыг хэрэглэх хугацаа, хэмжээ нь дээрхийн адил.

Амны хөндийн (шүд, буйль, хэл, амны салстийн эд, эс, залгиурын хэсэг, амнаас эвгүй үнэр гарах) болон амьсгалын замын бүх өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд:

Ам, шүдээ угаасны дараа өлөн дээрээ хоол идэхээс 30 минутын өмнө, орой хоол идсэнээс 1 цагийн дараа зөгийн үүртэй балыг аманд багтах хэмжээгээр хэрчиж ердийн бохьны адилаар зажлах ба ялгарсан бал шүүсийг аль болохоор амандаа удаан байлгахыг хичээх, дараа нь шүүсийг залгиж үлдсэн лавыг хаяна. Энэ эмчилгээг өглөө, орой тогтмол хийхэд хоолойн үрэвсэл, ангина, ханиад томуу болон амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Болод.мн-с

 

2016-10-17T22:47:02+00:00 2015 оны 10-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment