Зөгийн балтай пирог

//Зөгийн балтай пирог

Зөгийн балтай пирог

pirog honeyОРЦ: (8 порц)

o   Лийр 2 ш

o   Миндальны самар 0.5 шилэн аяга

o   Элсэн чихэр 1 шилэн аяга

o   Зөгийн бал 2 х/х

o   Нимбэгний шүүс 2 ц/х

o   Сода 1 ц/х

o   Гурил сийрэгжүүлэгч 0.5 ц/х

o   Гурил 1.5-2 шилэн аяга

o   Нунтаг сухарь 1 х/х

o   Ургамлын тос 0.5 шилэн аяга

o   Нимбэгний хүчил 1/6 ц/х

o   Корица

 Хийх арга:

  1. Лийрийг угаагаад таллан хэрчиж үртэй голыг нь салгаж аваад өнгөн талаас нь дэвүүр маягийн олон эгнээ дутуу зүсэлтүүд хийж нимбэгний шүүс хийж амталсан усанд дүрж тавина.
  2. Самрыг хальслаад гурил шиг болтол нь нунтаглана. Саванд элсэн чихэр, ус, ургамлын тос хийж хутгаад бага зэрэг халааж дараа нь зөгийн бал нэмж хутгана.
  3. Содыг нимбэгний шүүстэй усанд хийж уусгаад зөгийн балтай усан дээр нэмж хийгээд дараа нь корица, самар, гурил, гурил сийрэгжүүлэгч нэмж зуурна. Зуурмаг нь цөцгий шиг өтгөн болох бөгөөд шаардлагатай бол гурил нэмж болно.
  4. Тэвшийг ургамлын тосоор тослоод нунтаг сухарь цацаж зуурмагцаа хийгээд гадаргууг нь тэгшилж өгнө.
  5. Лийрийг нимбэгтэй уснаас гаргаж хатаагаад дэвүүр шиг дэлгэж зуурмаг дээр шигтгэж тавиад шарах шүүгээнд 200 хэмд 30-35 минут жигнэнэ.
2016-10-17T22:48:25+00:00 2014 оны 05-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment