Зөгийн балны тухай товчхон

Home/Зөвлөгөө/Зөгийн балны тухай товчхон

Зөгийн балны тухай товчхон

Healthy-HoneyЗөгий нь цэцгээс цуглуулсан балыг биедээ шилжүүлэн ферментжүүлж задлан үүрэндээ хадгалдаг. Зөгийн үүр нь 35℃ температуртай байдаг бөгөөд ажилчин зөгийнүүд үүрэн доторх агаарыг үргэлж сольж цэвэршүүлж байдаг тул ус нь ууршиж, чихэрлэгийн хэмжээ 80%-д хүрнэ. Найрлагад нь глюкоз, фруктозоос гадна янз бүрийн витамин, эрдэс, амин хүчлүүд агуулагддаг. 1кг нь 2940 ккал хүрэх тун өндөр илчлэгтэй.Зөгийн бал нь бага температурт талстжидаг. Энэхүү талстжисан хэсэг нь глюкоз, талстжаагүй үлдсэн хэсэг нь фруктоз байдаг. Халаахад буцаж анхны байдалдаа ордог бөгөөд чанар нь алдагддаггүй.
Зөгийн бал нь цэцгийн төрлөөс хамаарч амт, өнгө, үнэр, найрлага нь ялгаатай байдаг.

Ач холбогдол

Цэвэр балыг хурц vрэвсэлт бараг бvх євчинд хэрэглэхийн сацуу зvрхний бvх эмгэг, доголдолд ач тусаа єгдєг байна. Мєн нян устгах, єсєлт хєгжилтийг нь зогсоох єндєр чанартай учраас шарх шалбархай, хєлдєх, тvлэгдэх арьсны болон мєєгєнцрийн євчнvvдэд хэрэглэдэг. Эртний ном сударт зєгийн балын эрvvл ахуйн таван ашиг тустай чанарыг “халууныг арилгана, дотор засна, хор тайлна, хатсаныг чийглэнэ, євдєхийг зогсооно” хэмээн тодорхойлсон байдаг. Энэтхэгчvvд зєгийн балыг хєгшрєлтийн эсрэг эм болгон хэрэглэдэг байна.

Цэвэр зөгийн балыг хэрхэн таних бэ?

Худалдаанд гарч байгаа олон тєрлийн балны хуурамч эсэхийг таних тийм ч амар биш. Ингээд танд цэвэр зєгийн балыг хэрхэн таних талаар зєвлєе.

Муу бал бол хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хєєсрєх.

– Зєгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг. Зєгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж vзнэ. Усанд уусгахад тунадасгvй байвал цэвэр байна. Харин хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггvй. Харин зєгийн балыг гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалт чухал шvv. Мєн балыг хэт халуун ус буюу сvvнд хийж уусгах нь тvvнд агуулагдах амин дэмvvдийг устгадаг тул бvлээн ус, сvvнд найруулж уугаарай.

Яг цэвэр зєгийн баланд хvний бие махбодид ашигтай олон бодис байдаг.

  • Зєгийн баланд агуулагддаг фитонцид хэмээх тустай бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны vрэвсэл, яр шарх, арьсны євчнийг анагаахад тустай.
  • Эмэн хvрэн, зєєлєн цагаан, далийн єнгєтэй зєгийн балыг бактерийн эсрэг бодис хамгийн их агуулдаг.
  • Зєгийн бал нь бие организ¬мын бодисын солилцоог идэвхжvvлж, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Мєн зєгийн бал нь ходоодны шархыг анагаах, илvvдэл жинг багасгахад нєлєєтэй.
  • Уураг, нvvрс ус, органик хvчил, фермент, микро элемент болон витамины хосгvй найрлага нь арьс болон салст бvрхэвчийн эд эсийг тэжээх, сэргээх vйлчилгээтэй.

Хоол.мн-с

2016-10-17T22:50:38+00:00 2012 оны 12-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment