Зөв хооллож сурцгаая!

//Зөв хооллож сурцгаая!

Зөв хооллож сурцгаая!

Хоолны дэглэмийн талаарх Мэргэжлийн хяналтын газраас гаргаж буй зөвлөмжийг хүргэж байна.

Хоногийн хоолыг илчлэгээр нь хувиарлахдаа хоног хэдэн удаа хооллох дэглэмийг анхаарна.

Тухайлбал, хоногт 5 удаа хооллодог гэвэл хоногийн хоолны нийт илчлэгийн:

  • 20-25 хувь өглөөний хоолоор
  • 10-15 хувь бага үдийн цайгаар
  • 30-35 хувийг өдрийн хоолоор
  • 10-15 хувийг их үдийн цайгаар
  • 20-25 хувиас илүүгүйг оройн хоолоор авч байвал тохиромжтой.

Оройн хоолыг унтаж амрахаас 1.5-2 цагийн өмнө хэрэглэж, халуун хоолыг 55-60 хэм, хүйтэн хоолыг 15-аас багагүй хэмтэй хэрэглэнэ.

Хоногийн хэрэгцээт илчлэгийг хоолоор авахдаа найрлагын тохиргоог сайн харгалзах ба 15 хувийг уургаар, 25 хувийг өөх тосоор, 60 хувийг нүүрс усаар тус тус 1:1:6:4 харьцаагаар авах нь тохиромжтой.

Өлсөхгүйгээр хооллох дэглэм:

2019-09-05T13:41:20+08:002019 оны 09-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment