Зүрхэнд тустай 9 хүнс

Home/Зөвлөгөө/Зүрхэнд тустай 9 хүнс

Зүрхэнд тустай 9 хүнс

healthy-dietЗүрхний өвчин сүүлийн жилүүдэд улам залуужсаар байгаа. Бидний идэж буй хоол хүнс, амьдралын хэв маяг, нийгмийн стресс зэргээс үүдэн зүрхний өвчлөл нэмэгдэж буйг эмч нар ярьдаг. Мэдээж олон төрлийн шалтгааны улмаас үүсдэг боловч хоол хүнс ихээхэн нөлөөтэй байдаг байна. Тиймээс  бид хамгийн наад зах нь идэж буй хоол хүнсээ тохируулж идэх ёстой тул зүрхэнд хэрэгтэй есөн хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Олив буюу чидун жимсний тос

Оливийн тос нь насанд хүрсэн хүний цусан дахь илүүдэл холестринийг бууруулж, зүрх судасны архаг өвчний идэвхжилтийг сааруулдаг байна. Холестрин ихтэй удаан явах нь зүрхний архаг өвчинд өртөн нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг олон орны эрдэмтэд тогтоожээ. Иймд зүрх судасны өвчтэй хүмүүст болон эрүүл зөв хооллох дэглэм сахихыг хүссэн хүмүүсийн хоолны цэсэнд оливийн тос зүй ёсоор орж байгаа гэнэ. Хоол хүнсэндээ цөцгийн тосны оронд оливийн тосыг хэрэглэж заншихыг эрдэмтэд зөвлөдөг байна.

Самар

Самар нь омега-3-аар баялаг. Энэ нь хүний биед хэрэгтэй тослогийг нөхсөнөөр судсыг тэлж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Ногоо

Вандуй, бөөрөн шош нь омега-3, кальци, иод ихээр агуулдаг. Эдгээр ногоог хоол хүнсэндээ байнга хэрэглэх нь судас нарийсч хатуурхаас хамгаалдаг байна.

Өргөст ногоон бууцай

Өргөст ногоон бууцай нь зүрхэнд маш тустай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Уг ногоог иддэг хүн бууцай огт иддэггүй хүнээс зүрх судасны өвчнөөр өвчлөх аюулаас 25 хувиар бага байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Чанасан овьёос

Чанасан овьёос холестринийг багасгаж, артерийн судсыг цэвэрлэхэд тусалдаг гэнэ. Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга чанасан овьёос идвэл зүрх өвдөх аюулаас сэргийлэхэд тустай гэдгийг өөрсдийн хооллолтын туршлагаараа батлаж байгаа хүмүүс нь хятадууд аж.

Яргай загас

Омега-3 хамгийн их агуулдаг яргай загас нь цусны даралт бууруулж, хүний бие эрхтний цусан хангамжийг сайжруулдаг. Долоо хоногт хоёр удаа яргай загас идвэл хурц өвдөлт намдаах тустай гэнэ. Хэрэв яргай загас идэж чаддаггүй бол туна, сардин идэж болно. Эдгээр загас бүгд л зүрхний үйл ажиллагаанд тустай.

Шар буурцаг

Энэ нь зүрх болон эрүүл зөв хоололтын хамгийн сайн уураг юм. шар буурцаг нь натри ихээр агуулдаг учраас цусны даралтыг бууруулдаг байна.

Ясгүй маалинга

Омега-3, 6, хүчил ихээр агуулдаг ясгүй маалинга нь таны зүрхийг удаан “ажиллуулж” чадна. Нэг аяга чанасан буурцаг, үр тариа, ясгүй маалинга нь зүрхэнд хамгийн тустай эрүүл өглөөний цай хэмээн барууныхан үздэг байна.

Гүзээлзгэнэ, хад, нэрс

Эдгээр жимс нь халдвар, үрэвслийн эсрэг үйлчилгээ бүхий олон төрлийн витамин агуулдаг. Тиймээс зүрхний өвчний аюул болон хорт хавдраас сэргийлэхэд тусалж 

emch.mn-c

2016-10-17T22:48:42+00:00 2014 оны 03-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment