Зун хөнгөн салат

//Зун хөнгөн салат

Зун хөнгөн салат

Summer_Salad-3Орц:

o   Шинэхэн цагаан байцаа

o   Лууван  2ш

o   Улаан сонгино  1ш

o   Ногоон сонгины иш 2-3ш

o   Петрушка

o   Дунд зэргийн улаан лооль  2ш

o   Черри   5-6ш

o   Давс болон перец

Зуурмагт:

o   100мл цөцгий

o   холиогүй иогурт

o   2 цайны халбага зөгийн бал

o   нимбэгийн хальс

o   хагас лимоны шүүс перец

Бэлтгэх арга:

  1. Байцаагаа хутга болон үрэгчээр жижиг нарийн хэрчинэ. Луувангаа нарийхан хэрчинэ. Улаан сонгиноо нимгэн цагираг хэрчинэ. Ногоон сонгиноо жижиг хэрчинэ. Петрушкаг жижиглэж хэрчих буюу гараараа жижиглэсэн ч болно.
  2. Хэрчсэн бүх ногоогоо саванд хийн давсалж,перецээр амтлаад хооронд нь холино. Салатанд орох бүтээгдэхүүнүүдээ өөр саванд хийж иогуртаараа хутгана. Дээр нь зөгийн бал, нимбэгийн хальсны үүрмэг болон нимбэгний шүүсээ хийж өгнө.  Перец нэмж болно.
  3. Улаан лоолио цагариг  хэлбэртэй аль эсвэл таллаж хуваах маягаар хэрчээд салатандаа хийнэ.
  4. Ингээд бэлдсэн ногоон дээрээ зуурмагаа хийж хутгана. Хэрвээ шаардлагатай бол давс, перецээр салатаа дахин амталж болно.

Эрүүл амьдрах жор №20 /2014/

 

 

2016-10-17T22:48:20+00:00 2014 оны 07-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment