Зарим хоол хүнсний хэрэглээ анх үүссэн түүхээс товч танилцуулахад

//Зарим хоол хүнсний хэрэглээ анх үүссэн түүхээс товч танилцуулахад

Зарим хоол хүнсний хэрэглээ анх үүссэн түүхээс товч танилцуулахад

  • sdasdМанай эриний 1500 оноос шоколад хэрэглэж эхэлсэн. 1849 онд хавтгай дөрвөлжин шоколад, 1875 онд сүүтэй шоколад үүссэн.
  • Анхны хиамыг манай эриний 500 жилийн өмнө бий болгосон.
  • Манай эриний 200 жилийн өмнөөс төмс тариалж үржүүлж эхэлсэн.
  • Гамбургер, өрмөнцөр 13-р зуунд үүссэн.
  • Анхны бин, шарвин 15-р зуунд бий болсон.Рокфор бяслаг 1411 онд, Камамбер бяслаг 1554 онд, мармелад 1495 онд,  кетчуп 17-р зуунд анх Хятадад үүссэн.
  • Майонез 1756 онд бий болж  Heinz компани 1876 онд дэлхийд анх удаа үйлдвэрлэлийн аргаар хийсэн.
  • Хийжүүлсэн ундааг 1798 онд анх зохион бүтээж 1835 онд лонхонд савлаж эхэлсэн.
  • 1885 онд доктор Пеппер ундаа хийх аргыг бий болгосноор 1886 онд Кока Кола, 1898 онд Пепси Кола хэрэглээнд анх гарсан.
  • 1870 онд маргарин, 1879 онд сахарин, 1924 онд анхны хөлдөөсөн бүтээгдэхүүн бий болжээ.
  • Зайрмагийг МЭ-ий 62 онд Эртний Римийн Нерон хааны үед тос болон жимсний шүүсээр бэлтгэсэн. МЭ 600 онд Хятадад дээрх аргыг баяжуулж сүү нэмж хэрэглэсэн талаар түүхийн баримтанд дурдсан буй. 1769 онд Францад орчин үеийн технологиор хийж байсан бөгөөд зайрмагны  өрмөнцөр аяга 1904 онд АНУ-д бий болжээ.

Ер нь хүн төрөлхтний  хооллолт 4,4 сая жилийн турш төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд хүний бие организмд агуулагдаж байгаа удамшлын материал сүүлийн 50 мянган жилийн туршид өөрчлөгдөөгүй атлаа хамгийн сүүлийн 70-аадхан жилд асар их өөрчлөлт гарчээ. Энэхүү өөрчлөлтийн шалтгаан нь:

  • Экологийн ачаалал ихэссэн
  • Хур тундас хүчиллэг тал руугаа хэлбийж хөрсний үржил шим буурсан
  • Газар тариаланд химийн бордоо хэрэглэх болсон
  • Элдэв хортон шавьж мэрэгчдийг устгах гэж химийн бодис хэрэглэн хөрсийг өөрчлөх болсон
  • Хүлэмжинд хүнсний нарийн ногоо,жимс, жимсгэнэ тариалж хэрэглэх болсон
  • Мал, амьтныг байгалийн унаган гаралтай бус тэжээлээр бордох болсноор хоол хүнсээр дамжуулан авдаг бичил элемент, аминдэмийн хэмжээ буурсан
  • Хоол хүнсийг хөлдөөх, хөргөөх, хагас боловсруулах, бэлэн хоол, нөөш маягаар бэлтгэж гал дээр болголгүй хэрэглэх явдал  нэмэгдэж байна.
  • Архи, дарс, шар айраг зэргийг хэтрүүлэн хэрэглэх болсон зэрэг чанар, бүтцийн олон өөрчлөлт гарч байна.
  • Орчин үед баян, хоосны ялгаанаас үүдэж нэг хэсэг нь хэт таргалах, нөгөө хэсэг нь байнгын өлөн зэлмүүн байх аюул арилаагүй байна. Дэлхийд хөгжингүй орны, хөгжиж буй орны, буурай хөгжилтэй орны гэсэн өөр хоорондоо ялгаатай 3 зах зээл нэгэнт оршиж байна.
  • Өндөр хөгжилтэй орны хүмүүс экологийн цэвэр хоол хүнс, байгалийн болон гүний цэвэр усыг эрхэмлэх болж, амьтны гаралтай өөх тос, тарган мах, чихэрлэгийн зүйлийг аль болох бага хэрэглэж, эрчимтэй аргаар бордсон мал, гахай, шувууны махнаас татгалзаж харин билчээрийн малын мах, төрөл бүрийн шинэ ногоо, жимс, жимсгэнэ, будаа, сүү, цагаан идээг хүнсэндээ голлож, өдөрт 2-3 литр цэвэр ус ууж, долоо хоногт нэг удаа буюу сард 3-4 удаа мацаг барих буюу цагаан хоол хэрэглэх болсноор наслалт уртасч өвчлөл багасч байна. Харин манай гарагийн тэрбум гаруй хүн байнгын өлөн зэлмүүн байдалтай амьдарч байна.
  • Нэг хүний хоногийн хоолны илчлэгийн хэмжээгээр АНУ, Швейцар, ХБНГУ, Канад, Франц, Шинэ Зеланд, Австрали, Сингапур, Их Британи, Иран, ӨАБНУ, Турк  Мексик, Тайван, ОХУ, Япон, Өмнөд Солонгос улс тэргүүлдэг.

niitlelch.mn

2016-10-17T22:47:25+00:00 2015 оны 03-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment