Залуужуулдаг 5 хүнс

//Залуужуулдаг 5 хүнс

Залуужуулдаг 5 хүнс

Healthy-FooddАЛИМ

Зарим хүмүүс алим идэхдээ хальсыг нь хаядаг. Алимыг сайтар угаагаад хальстай нь идэх хэрэгтэй. Учир нь алимны хальсанд нь бие махбодын залуу сайхан байдлыг хадгалах үйлчилгээтэй кверцетин гэдэг антиоксидант бодис агуулагддаг байна. Та залуу насаа уртасгая гэвэл, ямар сортных байх нь хамаагүй, өдөр бүр 1 ш алим идэж байх хэрэгтэй.

УЛААН ДАРС

Дэлхий дээрх урт насладаг улс үндэстнүүдийн өдөр тутмын хоол хүнсэнд заавал хуурай улаан дарс орсон байдаг байна. Үүний нууц нь юунд оршиж байсныг эрдэмтэд саяхан нээжээ. Улаан дарсанд ресвератрол хэмээх байгалийн бодис агуулагддаг бөгөөд энэ нь амьдралыг уртасгадаг урт наслалтын генийн маш өндөр идэвхжлийг дэмжиж өгдөг байна. Урт наслалтын ген нь холестринийг бууруулж, илүүдэл өөх тос хуримтлагдахыг саармагжуулж, хавдрын эсийг устгадаг байна. Бие махбодын энэхүү үйл явцыг тэтгэж өгөхийн тулд өдөрт 1/2 шилэн аяга хуурай улаан дарс уухад ашигтай байдаг байна.

ЗАГАС

Энэ тухай ярихад намхан жижгэвтэр биетэй ч эрүүл чийрэг байдаг япон хүний дүр төрх санаанд тань буух вий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик дүнгээр япончууд хамгийн өндөр насалдаг болох нь тогтоогджээ. Япон хүний өдөр тутмын хоолны цэсэнд заавал загас орсон байдаг. Загасны маханд их хэмжээгээр агуулагддаг омега 3 тосны хүчил нь холестриний хэмжээ ихсэх, цус өтгөрөх, судасны хана хатуурах зэрэг хүний бие махбодыг зовоодог олон төрлийн өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлж, хамгаалж чаддаг байна.

СОНГИНО

Сонгино хүнийг урт наслуулдаг болохыг японы эрдэмтэд тогтоожээ. Сонгинод серийн идэвхт нэгдэл их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь тархины эд эсийг залуужуулж, ой тогтоолтыг сайжруулдаг байна.

НЭРС
Бостоны Их Сургуулийн Хүнсний судалгааны төвийн эрдэмтэд маш хөгшин хархнууд дээр туршил явуулсан байна. Тэдгээрийг өдөр бүр нэрсээр тэжээж байсан бөгөөд 1 харх өдөрт хүний 1 өдрийн хэрэгцээ болох 120 гр нэрс идэж байжээ. Найман долоо хоногийн дараа хархнуудын бие махбодид эрс өөрчлөлт ажиглагдаж эхэлсэн бөгөөд тэд маш их эрч хүчтэй, хөдөлгөөн сайтай болсон байна. Уг туршилтын судлагааны багийн ахлагч эрдэмтэн Д.Джозеф хэлэхдээ, тэрээр уг туршилтынхаа дараагаар өглөө бүр атга нэрс иддэг болсон гэжээ.

 

2016-10-17T22:48:08+00:00 2014 оны 10-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment