Задь /Nutmeg/

Home/Зөвлөгөө/Задь /Nutmeg/

Задь /Nutmeg/

задьььЗүрхний сул цохилтонд тусалж бага зэрэг идвэл ухаан алдаж унахыг зогсооно. Нарийн гэдэсний эхний хэсэгт нойр булчирхайн хоол боловсруулах уураг хүрч чадахгүй болсон тохиолдолд тусална. Батганы үрэвсэл, хатиг эдгээхэд сайн. Хоол боловсруулах зовиурт туслахаас гадна бөөлжис цутгах, огиулах, гэдэс гүйлгэх , хоолны хордлогыг хөнгөлнө. Задьны цай нойр хүргэдэг төдийгүй бие даарч хөрөх, бэлгийн чалх сулрах, мэдрэлийн ядаргаатай тэмцэхэд ашиглагдана.

Хүнсэнд төрөл бүрийн шөлтэй хоол, дан шөл, ногоотой хоолонд амт оруулагчаар хэрэглэнэ. Хиам, мөөхийний хольц болгон хэрэглэдэг. Анхилуун сайхан амт үнэр оруулдаг. Сүмс, шанз, жигнэсэн махан хоолонд сайхан амт оруулна.

Анхаарах зүйл

Задийг хэтрүүлж хэрэглэвэл үр зулбахад хүргэх магадлалтай.

Задиар эмчлэх зарим жор

Цайны халбага 1/3 хэмжээтй задийг 100-140 гр усанд хийж цайны нэг халбага зөгийн бал нэмж найруулаад 3 өглөө дараалан ууж дараа нь 3 өдөр уухгүй өнжих маягаар 9 удаа давтахад батганы үрэвсэл , хатиганд сайн болох нь тогтоогджээ.

170-190 грамм халуун усанд цайны халбаганы ¼ задь, нэг халбага башицэцэг /лиш/ хийж бэлдсэн уусмалыг уухад нарийн гэдэсний цорго маш хурдан нээгдэж дахиад аливаа зовиургүй болдог байна.

2016-10-17T22:47:11+00:00 2015 оны 06-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment