Загасыг хэрхэн яаж амттай шарах вэ?

Home/Зөвлөгөө/Загасыг хэрхэн яаж амттай шарах вэ?

Загасыг хэрхэн яаж амттай шарах вэ?

Fish-FryЗагасаар хийсэн хоол хүний биед ашигтайг олон ч эрдэмтэн, судлаачид нотолсон байдаг. Харин загасыг хэрхэн зөв хэрэглэж түүгээр амттай хоол хийх талаар хэдэн зөвлөгөөг танилцуулья.

  • Загасыг жигнэх буюу шарахад ургамлын тос, маргарин, хайлуулсан цөцгийн тосыг хэрэглэвэл амттай болдог. Харин хонь, үхэрнээс гарган авсан тосыг хэрэглэхэд тохиромжгүй байдаг.
  • Загасаа шарахынхаа өмнө алчуураар үрвэл мах улаавтар өнгөтэй болно.
  • Загасыг шарахаас өмнө (10-15мин) давсалбал шарахад язарч бутрахгүй. Чимх давс хийсэн тосонд шарвал загасны мах хайруулын тавагны ёроолд наалдаж түлэгдэхгүй.
  • Загасыг чанахдаа давсаа хамгийн түрүүнд усандаа уусгана. Харин шарах бол халааж буй тостойгоо хамт давсаа хийнэ. Төмс чанах бол дөнгөж нэг удаа буцалгаад л давсална
  • Загасыг битүү таглаж болговол хурдан бөгөөд амттай болдог. Ингэхдээ нэг хоёр ширхэг улаан лооль, халуун ногоо хачирлаарай.
  • Загасны үнэр нэг хэсэгтээ салдаггүй. Тэгвэл загас шарсан буюу чанасан сав суулгыг халаасан давсаар арчдаг.
  • Загас шарахын өмнө хайруулын тавгандаа тосны хамт ширхэг төмс цэвэрлэж хэрчин хийвэл загасны үнэрийг өөртөө шингээдэг.
  • Загасыг шарахын өмнө сүүнд хэсэгхэн бариад дараа нь гуриланд өнхрүүлбэл загас гойд амттай болдог.

gogo.mn-c

2016-10-17T22:48:43+00:00 2014 оны 03-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment