Загасны шөл биед тустай

Home/Зөвлөгөө/Загасны шөл биед тустай

Загасны шөл биед тустай

04Загасны шөлийг хамгийн амттай гэдэг. Ер нь алгана, шүхэрхэг, салхай зэрэг жижиг загасны шөл ядаргаанд илүү тустай. Шөлөнд цавуулаг нэмэхийн тулд гэдэс доторх сэлүүрийг авч хаяхдаа хайрсыг үлдээх нь бий. Хайрсыг авч бас болно. Сэлүүрийг авахгүй бол загасны шөл гашуувтар амттай болдог.

Хэрхэн бэлтгэх :

Бэлтгэсэн загасыг (ихэвчлэн толгойгоор нь шөл хийдэг) саванд хийгээд хүйтэн ус хийнэ. Үүний дараа давс, сонгино, лаврын навч, амтлагч хийгээд зөөлөн гал дээр 40 минут орчим чанана. Загасны шөл чанаж эхлэхийн өмнө цэвэрлэсэн төмсийг хэрчээд хийж болно. 1 кг загасанд 1 сонгино (ногоон сонгино бол бүр сайн), яншуй, цоохор майлз 2ш, ус 2-2.5 литр орно.

2016-10-17T22:47:41+00:00 2015 оны 02-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment