Загасны царцаамаг

//Загасны царцаамаг

Загасны царцаамаг

студеньОрц: 8-10 хүн

o   Загасны цул мах 1 кг

o   Лууван 2 ш

o   Цоохор майлз 1 ш

o   Яншуйн үндэс 1 ш

o   Бөөрөнхий хар перец 10 ш

o   Лаврын навч 1 ш

o   Ногооны шөл 0,5 л

o   Желатин 20 гр

o   Дарсан чинжүү 250 гр

o   Яншуй 1 бут

o   Давс, нимбэгний шүүс

o   Перец, салатны навч

Хийх арга:

  1. Желатиныг буцалсан 250 мл усанд хийж хагас цаг дэвтээнэ. Саванд шөлөө хийж бага зэрэг халаагаад дээр нь желатин дэвтэж ууссан ус нэмж хийгээд буцалгаж дараа нь шүүгээд тасалгааны хэм хүртэл хөргөнө.
  2. Загасны махыг угааж цэвэрлээд порцлон хэрчинэ. Лууван, цоохор майлз, яншуйг угааж цэвэрлээд, лууванг цагираг хэлбэртэй, цоохор майлзыг шоо хэлбэртэй, яншуйн навчийг жижиглэж чинжүүг том томоор тус тус хэрчинэ.
  3. Саванд лууван, цоохор майлз, яншуй, лаврын навч, бөөрөнхий перец, 1 л ус нэмж хийгээд зөөлөн гал дээр 10 минут чанаад загасны мах давс перецээ хийгээд үргэлжлүүлэн 15 минут чанана.
  4. Савнаас загасны мах яншуй болон цоохор майлзыг шүүж гаргаад дарсан чинжүүг хамт царцаамаг бэлтгэх саванд хийж дээгүүр нь нимбэгний шүүс цацсаны дараа желатинтай уусмалд хийж дүүргээд хөргөгчинд савтай нь тавьж хонуулна.
  5. Салатны навчийг угааж хатаагаад навчийг нь таслаж жижиглээд, тавганд зулж тавиад дээр нь царцмагаа тавьж яншуйн навчаар чимэглэнэ.

2016-10-17T22:48:27+00:00 2014 оны 05-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment