Загасны түрс /Cavaria/

//Загасны түрс /Cavaria/

Загасны түрс /Cavaria/

caviar-aЭм загасны үрийг түрс гэх бөгөөд түрс агуулдаг эрхтэнийг хаг-ястык гэдэг. Энэ эрхтэн хавтгайвтар гонзгой хэлбэртэй бөгөөд загасны хэвлийн хөндийд нурууны дагуу байрласан байна.

Түрс ихэвчлэн үрлэн хэлбэртэй ч хэмжээгээрээ харилцан адилгүй. Иймээс түрсийг хэмжээгээр нь том, жижиг гэж ялгана.

Түрс бүхэн тунгалаг нимгэн хальс, хагас шингэн байдалтай сийвэн, хөврөлийн бөөм гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Түрсний бүрхүүлийн тоо загасны төрөл тус бүрд өөр өөр байна. Жишээ нь: хулд загасны түрс дан ганц бат бүрхүүлтэй бол хилэм загасных гурван давхар нимгэн эмзэг бүрхүүлтэй байна.  Түрс бол тэжээллэг чанартай уургийн эх үүсвэр бөгөөд уураг нь дунджаар 22.5-38.2%, өөх тос 9.3-18.2%, ус 38-52% аминдэм А. Д. В. С эрдэс бодис, үнэр, амт оруулагч бодисууд агуулагдана.

Orange-CaviarЗагасны түрсийг хагнаас нь салган авч мөхлөгжүүлсэн түрс боловсруулахаас гадна шахмал, хагтай, задгай гэсэн төрлөөр гаргана. Түрсийг савлалт, боловсруулалтын байдлаар лаазтай, торхтой, хатааж ариутгасан гэж ялгана.

Бүх төрлийн загасны түрсийг 2-4°С-тэй, 85%-ийн харьцангуй чийгтэй байранд хадгалж болно. Хадгалах хугацаа нь мөхлөгжүүлж лаазалсан бол 10 сар, хагтай бол 6 сар байна. Давс болон тос ихтэй түрсийг 6-8°С-т нэлээд удаан хугацаатай хадгалж болно.

2016-10-17T22:49:24+00:00 2013 оны 10-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment