Орц: 1 хүн
- Яргай /салмон/загас 250 гр
- Нухсан төмс 250 гр
- Юуцай 1 ш
- Брокколи 30 гр
- Цэцэгт байцаа 30 гр
- Амтат чинжүү 1 ш
Сүмсэнд:
- Нимбэгний шүүс 40 мл
- Нимбэгний хальс 1 ш
- Халуун жижиг чинжүү 1 ш
Хийх арга:
- Загасны порцлон хэрчсэн цул махыг цөцгийн тосонд шарж болгоно. Цэвэрлэж бэлтгэсэн ногоонуудыг дутуу чанаж болгоно.
- Бэлтгэсэн нухсан төмсөн дээр шарсан загасаа тавьж, ногоонуудыг тохируулан чимж таваглана. Дээгүүр нь сүмсээ бага зэрэг дусааж өгнө.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №06 /2013/
Leave A Comment