Загасны махтай сүүн шөл

//Загасны махтай сүүн шөл

Загасны махтай сүүн шөл

14066_lОрц: 6 хүн

o   Загасны мах 600 гр

o   Сүү 450-500 мл

o   Гурил 1 х/х

o   Цөцгийн тос 2 х/х

o   Амтат чинжүү 2 ш

o   Ургамлын тос 1 х/х

o   Сонгино 1 ш

o   Жижиглэж хэрчсэн яншуй 3 х/х

o   Давс

o   Нунтаг хар перец

Хийх арга:

  1. Төмсийг хальсалж цэвэрлээд, шоо дөрвөлжин хэрчинэ. Чинжүүг угаагаад үртэй голыг нь салган цэвэрлэж, мөн шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгиныг хальслаад жижиглэн хэрчиж, ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол нь хуурна.
  2. Загасны махыг саванд хийгээд дээр нь 1 л ус нэмж 5 минут буцалгаад гаргаж хөргөнө. Бага зэрэг хүйтэн усанд гурилаа хийж задалж хутгаад сүүн дээр нэмж  хутгана.
  3. Загасны мах чанасан шөлийг шүүгээд дээр нь хэрчсэн ногоонууд болон сүүгээ нэмж хийгээд буцалтал нь тасралтгүй хутгана. Шөлийг зөөлөн гал дээр 20 минут чанах бөгөөд загасны мах, давс перец хийж амтлаад 2-3 минут буцалгаад гал дээрээс гаргана.
  4. Загасны махтай сүүн шөл дээр цөцгийн тос нэмж хутгаад, дээгүүр нь жижиглэж хэрчсэн яншуй цацаж таваглана.

 

2016-10-17T22:48:32+00:00 2014 оны 05-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment