Загасны махан зууш

Home/Зөвлөгөө/Загасны махан зууш

Загасны махан зууш

11Орц : (4 порц)

  • Хальс, ясгүй загасны мах 400 гр
  • Үйрүүлсэн цагаан гаа
  • Давс
  • Хачирт: чанасан төмс 60 гр
  • Чанасан лууван 40 гр
  • Өргөст хэмх 40 гр
  • Лаазласан вандуй 40 гр
  • Өтгөн майонез 100 гр

Хийх арга :

  1. Загасны махыг давс, перец, цагаан гаа цацаж амтлаад, рулет болгон хуйлж чигчлүүрээр хатгаж тогтооно. Рулетийг саванд чигжүү өрж хийгээд дээр нь буцалсан халуун ус нэмж (ус нь дөнгөж рулетийг бүрхсэн байхаар бага ус хийнэ) зөөлөн гал дээр 20 минут чанаад гаргаж хөргөнө.
  2. Хачиртай ногоонуудыг нэгэн жигд шоо хэлбэртэй хэрчээд вандуй, майонез нэмж хутгаад хөргөгчинд хийж хэсэг байлгаж хөргөөд салатны тавганд овоолон хийнэ.
  3. Хөрсөн загасны махан рулетийг хачирны ногооны хажууд тавиад, амтат чинжүү нимбэг, амтлагч ногоонуудаар гоёмсог өрж чимэглэнэ. Мөн загасны желегээр чимэглэж болно.

Эх сурвалж: “Гэр гэртээ тогооч” сэтгүүл 2014, №03, хуудас 15

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:56+00:00 2014 оны 12-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment