Загасны махан бөмбөлөг

Home/Зөвлөгөө/Загасны махан бөмбөлөг

Загасны махан бөмбөлөг

fish ballsОрц: 3 хүн

  • Загасны мах 600 гр
  • Гурил 2 х/х
  • Цөцгий 1 х/х
  • Өндөг 2 ш
  • Сонгино 1 ш
  • Давсалсан өргөст хэмх 2 ш
  • Гоньд 1 багц
  • Лаврын навч 2 ш
  • Нимбэг 2 хэрчим
  • Давс, нунтаг цагаан перец, бөөрөнхий хар перец

Хийх арга:

  1. Загасны мах болон хальсалсан сонгино, гоньдыг жижиглэж хэрчээд давс, цагаан перец нэмж хутгана.
  2. Гурилыг цөцгий өндөгтэй нийлүүлж зуураад, загасны махтай нийлүүлж сайтар хутгана. Бэлтгэсэн шанзаар 5 см-н диаметртэй бөмбөлөгнүүд хийнэ.
  3. Саванд 1 л ус хийж лаврын навч бөөрөнхий хар перец, давс, нимбэг, цагариг хэлбэртэй хэрчсэн өргөст хэмх хийж буцалгаад загасны махан бөмбөлгүүдээ хийж чанана.
  4. Бэлэн болсон загасны махыг ногооны хамт шүүж таваглаад дээр нь цөцгий дусааж чанасан төмс дагуулж ширээнд өгнө.

 

2016-10-17T22:48:40+00:00 2014 оны 03-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment