Орц:
- 250 гр мерлуц загасны ясгүй мах
- 1 өндөгний цагаан
- 1 х/х эрдэнэ шишийн цардуул (Мэйзена)
- Тал аяга шинэ талхны үйрмэг
- 1 х/х хэрчсэн яншуй, далайн давс болон амтлах төдийн поваари
- 4 хэрчим чедер бяслаг
- 4 бургерын талх
- 2 х/х майонез
Загас, өндөгний цагаан, эрдэнэ шишийн цардуул, тал аяга талхны үйрмэг, яншуй, давс.
Хийх арга:
- Амтлагчаа холигчид хийн бөмбөгөн хэлбэртэй болтол машиндана. Дөрөв хуваан котлет хэлбэрт оруулна.
- Тэвшин дээгүүрээ үлдсэн талхны үйрмэгээ тараагаад котлетуудаа байрлуулж, талхны үйрмэг цацаж өгнө.
- Наалддаггүй хайруулын тавган дээр бага зэргийн оливийн тос хийн дунд зэргийн галаар халааж, хоёр минут орчим котлетийнхаа тал бүрийг бор шаргал эсвэл болтол нь шарна.
- Котлет бүр дээр хэрчим бяслаг тавьж хайлуулна. Бургерийн талхаа хувааж тал бүр дээр майонез түрхэн шанцайн навч, хэрчим улаан лооль, загасны котлетоо хавчуулна. Зууханд жигнэсэн төмстэй олгоно.
Leave A Comment