Жүрж ба Цангис жимсний шүүс

Home/Зөвлөгөө/Жүрж ба Цангис жимсний шүүс

Жүрж ба Цангис жимсний шүүс

orange juice Жүржийн шүүс /orange/

Катаракт, хавдар, төрөлхийн гажиг зэргээс сэргийлж, дархлааг сайжруулна. С аминдэмийн маш сайн эх үүсвэр, мөн маш хүчтэй антиоксидант тул олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. С аминдэм нь эсүүдийг хавдрын шинж чанартай болгодог исэлдэлтээс хамгаалж, дархлааны эсийн үйл ажиллагааг сайжруулж, халдвартай үр дүнтэйгээр тэмцэхэд тусалдаг. Мөн фолатын эх үүсвэр болдог тул урагт мэдрэлийн гуурсны гажиг үүсэхээс сэргийлдэг. Ясандаа илүү сайн болгохын тулд кальцигаар баяжуулсан жүржийн шүүсийг уух хэрэгтэй.
Илчлэг: 1 аяга нь 115 калори

 Cranberry JuiceЦангисийн шүүс /Granberry/

 Буйлны өвчнөөс сэргийлэхэд тусална. Шээс ялгаруулах замын халдвараас сэргийлэх бактерийн эсрэг шинж чанар нь периодонтын өвчнөөс ч сэргийлэх боломжтой гэж үздэг. Шүүсний найрлага дахь nondialysable материал нь буйланд бактер холбогдохыг саатуулдаг байх магадлалтай гэж сүүлийн үеийн судалгаанууд дүгнэжээ. Шүүс нь чихэр ихтэй байдаг тул өдөрт 1 аягаас хэтрүүлэхгүйгээр уух нь тохиромжтой. Гэхдээ “juice drink”, “coctail” гэсэн бичигтэйгээс илүү 100%-ийн шүүсийг хэрэглэж байх хэрэгтэй.

Илчлэг: 1 аяга нь 140 калори

 emch.mn-c

2016-10-17T22:50:04+00:00 2013 оны 04-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment