Жүржийн сүмстэй бин

//Жүржийн сүмстэй бин

Жүржийн сүмстэй бин

kjlasdОрц:  4 хүн

  • Гурил 90 гр
  • Өндөг 1ш
  • Давс 1 чимх
  • Сүү 335 мл
  • Холцонд үзэм 30 гр
  • Жүржийн шүүс 250 мл
  • Бяслаг 200 гр
  • Ванилин 0,25гр
  • Жүржийн сүмсэнд жүрж 1ш
  • Цөцгийн тос 50 гр
  • Нунтаг сахар 60 гр
  • Ликёр 1 х/х

Хийх арга:

  1. Саванд сүү өндгийг хийж хөөсөртөл хутгаад давс гурилаа нэмж бөөгнөрүүлэхгүй жигдхэн хутгана. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад бэлтгэсэн зуурмагаас 2-3 халбагыг хийж 1-2 минут хайрч бин бэлэн болно.
  2. Үзмийг жүржийн шүүсэнд хийж 15 минут байлгана.Бяслаг болон хальсийг үрнээс нь салгаж үрүүлээр жижиглэсэн жүржийг үзэмтэй хольж шанз бэлтгэнэ. Бэлэн шанзнаас таслан авч бинд хуйлж ороогоод 10 минут шарах шүүгээнд жигнэнэ.

Жүржийн сүмсийг бэлтгэхдээ:

  1. Цөцгийн тос элсэн чихрийг хольж зөөлөн гал дээр халаагаад жүржийн шүүс нэмж тасралтгүй хутган буцалгана.
  2. 10 минут буцалгасны дараа галаа багасгаж ликёр нэмж хутгана. Бинг таваглаад жүржийн сүмс дусааж,цэвэрлэсэн жүржийн хумсаар чимэглэнэ.

 

 

 

 

2016-10-17T22:47:11+00:00 2015 оны 06-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment