Жүржийн лимонад

Home/Хоолны жор/Жүржийн лимонад

Жүржийн лимонад

Орц

  • o Жүрж 1 5 кг
  • o Нимбэг 4 ш
  • o Хийжүүлсэн эрдэст ус 1 5-1,8 л
  • o Зөгийн бал 50 гр
  • o Жүрж нимбэг тус бүр 1ш/ ширээнд өгөхөд хэрэглэх/
  • o Гааны мөчир
  • o Дөрвөлжин мөс

Хийх арга

  1. Хийжүүлсэн усыг урьдчилаад хөргөгчинд хийсэн байна. Жүрж болон нимбэгээ бүлээн усаар угаагаад, таллан хэрчиж шүүсийг нь шахаж гаргана.
  2. Том шилэн саванд жүрж болон нимбэгний шүүсээ нийлүүлж хийгээд,, зөгийн бал нэмж хутгаад, хөргөгчинд хийж сайтар хөртөл байлгана.
  3. Ширээнд өгөхийн өмнө шилтэй шүүсэн дээрээ хийжүүлсэн ус нэмж хутгаад, жүнзнүүдэд порцлон хийнэ. Үлдсэн жимснүүдээ цагираг хэлбэртэй хэрчээд жүнзтэй лимонадаа чимэглэж, гааны навч, бага зэрэг мөс хийгээд шууд ширээнд өгнө.
2017-04-18T09:21:18+00:00 2017 оны 04-р сарын 18|Хоолны жор|

Leave A Comment