Жэюг бугум /jeyuk bokkeum/

Home/Зөвлөгөө/Жэюг бугум /jeyuk bokkeum/

Жэюг бугум /jeyuk bokkeum/

Jeyuk_bokkeumОрц:

1. гахайн мах (нимгэн хавтгай, томхон хэрчинэ) – 600 г
2. бөөрөнхий сонгино – 1 ш
3. ногоон сонгино – 1 ш
4. гучүжан – 5 ц/х
5. гучүгару – 1 ц/х
6. цуу – 2 ц/х
7. цагаан архи – 50 г
8. саримс (бяцална) – 2-3 хумс
9. чам крим – 2 ц/х
10. элсэн чихэр – 1 ц/х
11. хар перец – бага зэрэг
12. ногоон чинжүү – 1-2 ш

Хийх арга:

Амтлагч зуурмаг бэлтгэх арга
Саванд  гучүгару, гучүжан, элсэн чихэр, бяцалсан сармис, чам крим, хар перецээ нэг дор бүгдийг хийж сайн хольж базан 10 минут орчим байлгана.

  1. Саванд нимгэн хэрчсэн мах, цуу, ногоон чинжүүгээ хийн сайн базаад 30 минут орчим болгоно.
  2. Амталсан махан дээрээ бэлдсэн амтлагч зуурмагаа хийн хооронд нь сайн холин базна.
  3. Хуурах савандаа махаа хийн хүчтэй гал дээр 2 минут орчим хуураад дээр нь цагаан архиа хийн хуураад галын хүчийг бууруулна.
  4. Дээр нь ногоон сонгино, бөөрөнхий  сонгиноо хийж махыг болтол нь хуурна.

Хоол.мн-с

2016-10-17T22:50:16+00:00 2013 оны 03-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment