Жууцайтай үхрийн махан хуурга

Home/Зөвлөгөө/Жууцайтай үхрийн махан хуурга

Жууцайтай үхрийн махан хуурга

sdasasfasfasfaОрц:

  • Үхрийн гуяны мах 250 гр /6 см урттай хэрчинэ/
  • Жууцай 200 гр /6см урттай нарийн хэрчинэ/
  • Шингэн цардуул 1 том халбага/цардуулан хэсэг дээр ус хийж 30 минут болоход бий болсон цэлцгэрийг хэрэглэнэ/
  • Хясааны соус
  • цуу, хар перец
  • гүнжидийн тос.

Соусанд:

  • Давс ½ жижиг халбага
  • Сахар 1 жижиг халбага
  • Цагаан будааны дарс 2 том халбага

Хийх арга:

  1. Нарийн хэрчсэн үхрийн махан хясааны соус 1 жижиг халбага, канжан ½ халбага , хар перец бага зэрэг цацна. Махан дээрээ бэлдсэн цардуул 1 том халбааг хийж хайруулын тавганд бага зэрэг тосонд хуурна.
  2. Хайруулын тавгандаа 1 том халбага ургамлын тос хийж жууцайны цагаан хэсгийн соусны хамт нэмээд хуураарай. Дээрээс нь болсон махаа жууцайны ногоон хэсгийн хамт хийж сайтар хуурна.
  3. Хамгийн сүүлд хясааны соус ½ халбага, гүнжидийн тос 1 том халбага, хар перец цацаад таваглана.
  4. Үхрийн махан дээр цардуул хийснээр шүүс нь бага ялгарна. Жууцай нь 11 сараас 3 сар хүртэл хугацаанд амт, тэжээллэг чанар нь сайн байдаг.

Үхрийн махан хоолны нууц жор-с

 

2016-10-17T22:47:17+00:00 2015 оны 05-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment