Жимс жимсгэнэ

//Жимс жимсгэнэ

Жимс жимсгэнэ

Тоор

Тоор жимс нь  дулаан чанартай, исгэлэн бас чихэрлэг амттай. Цангаа тайлж, халууныг бууруулна. Уушигны өвчтэй хүмүүс хүнсэндээ түлхүү хэрэглэвэл тохиромжтой. Тоор нь амин дэмээр баялаг ба нэн ялангуяа хамгийн их төмрийн агуулга сайтай жимс юм. Иймд төмрийн дутагдалтай өвчтнүүд эмчилгээний журмаар хэрэглэдэг. Тоор нь калийн агуулга их, натрийн агуулга бага. Усан хавантай өвчтнүүд хэрэглэхэд тохиромжтой. Зүрхний булчинг идэвхжүүлдэг. Тоор нь арьсны эсүүд дэх чийгийг барьж, үрчлээг арилган, толигор зөөлөн болгоно.

Долоогоно

Долоогоно бол витамин С болон хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн амино хүчил, төмөр, кальци, агуулдаг. Хамгийн их витаминтай жимс тул жимсний хаан гэдэг.

Дэлүү, ходоодыг тэтгэн, хоолны шингээлтийг сайжруулна.

Тарвас

Тарвасан дахь ус болон сахарозын найрлага их бөгөөд олон төрлийн витамин, эрдэс бодис, амино хүчил агуулж байдаг. Халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй болон архинд хордогсод ихээр хэрэглэвэл тохиромжтой.Тарвасны найрлагын 92% нь ус ба 6% нь чихэр бөгөөд энэ нь шүүслэг, чихэрлэг амттай болгожээ. Олон янзын төрөл байх ба хар судалтай ногоон гадаргатай, доторх гол нь улаан , олон тооны хар яс, үртэй байхад шар голтой тарвас бас бий. Мөн дотроо ясгүй төрөл ч байна. А болон С витамин, кали, магни, ликопен зэргээр баялаг юм.

 

2016-10-17T22:50:55+00:00 2012 оны 09-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment