Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн жилийн ажлын хуанли

//Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн жилийн ажлын хуанли

Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн жилийн ажлын хуанли

Цуврал 1

Манай орны өргөн уудам нутгийн янз бүрийн бүсэд байгаль цаг уурын нөхцлөөс хамаарч жимсчний жилийн ажлын хуанли өөр өөр байх боловч гүйцэтгэх дэс дараалал, талбайд хийх ажил ижил төстэй байдаг. Энэхүү хуанлиг боловсруулахдаа жимсний аж ахуй эрхэлж ирсэн ахмад турглагатай тариаланчдын үйл ажиллагаа, судлаач эрдэмтдийн бүтээл өөрсдийн олон жилийн ажиглалтанд тулгуурлав. Сар, улирал тутам хийгдэх ажлын эхлэх, дуусах хугацааг тухайн орон нутгийн цаг уур, өөрсдийн ажлын туршлагад үндэслэн тогтооно.

Хавар

Гуравдугаар сар:

Сарын сүүлчийн дулаан өдрүүдэд жимсний модны хэтэрхий урт ургасан мөчир болон үндэснээс ургасан мөчрүүдийг тайрч, эсвэл хайлчилж танаад үлдсэн ормыг нь тосон буугаар буудна. Модны холтос хуурч ховхорсон, мал амьтанд идэгдсэн, өвчилсөн зэргээс шарх сорви үүссэн бол тоёон будаг түрхэнэ. Жимсний талбайд алтан хараацай, турлиах, хөх бух зэрэг шавьж идэштэй шувууг олшруулах зорилгоор тэдгээрийн өндөглөхөд тохиромжтой модон үүр хийж, модны нөмөр талд байрлуулна. Жимсний мод, бут, тариалах талбайд цас, мөс овоолж хөрсний чийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна.

 

Дөрөвдүгээр сар:

Ихэнхи нутгаар дулаардаг тул модныхоо шарх сорви гэмтлийг цэвэрлэж, 10 л усанд 300гр зэсийн байван орохоор ариутгах уусмал бэлтгэж, ариутгаад үхрийн нялцгай баасыг шар шавартай хольж бэлтгэсэн зуурмагаар шавж даавуугаар боож хамгаална. Жимс жимсгэнийхээ бут сөөгийг уёлахын тулд эхлээд тогоог нь засч, бууц ялзмагаар хучиж, суваг шуудуугаа цэвэрлэж дуусгаад, эхний усалгааг нийт талбайд хийнэ. Гэнэтийн хүйтрэлээс хамгаалж шаардлагатай үед утаа май тавих аргал, хомоолыг талбайн захаар овоолж бэлтгэнэ. Талбайд цас мөс тогтоох ажлыг үргэлжлүүлнэ.

 

 

Тавдугаар сар:

Жимс жимсгэний суулгацыг сарын эхний 10 хоногт багтаан талбайд тарина. Олон жил ургац өгсөн мод, бутыг азотын бордоогоор бордоно. Хэрэв намар фосфор, калийн бордоогоор бордоогүй бол энэ хугацаанд бордож өгнө. Мод сөгийг цэцэглэхийн өмнө услана. Жимсний өнгө цайвардуу бол азотын бордоогоор бордоно. Энэ сар гэнэтийн хүйтрэл их байдаг тул утаа майны бэлтгэлээ байнга бэлэн байлгана. Их хүйтэрвэл гялгар цаас, таар шуудайгаар хучиж өгөхөд бэлэн байна. Энэ саод жимс жимсгэний талбайг 3-4 удаа усална.

2019-08-01T17:02:20+08:002019 оны 08-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment